Гамшгаас хамгаалах менежментийн чиглэлээр танилцуулга хийлээ

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 03 сарын 18

Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газраас нийслэл хотноо зохион байгуулж байгаа “Хүнээ дээдэлж, хамтдаа хөгжье” зөвлөлдөх уулзалт, сургалтад “Эрсдэлд суурилсан гамшгаас хамгаалах менежмент” сэдвээр ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Базаррагчаа мэдээлэл өглөө.

Тэрээр гамшгийн эрсдэлийн талаарх ойлголт, гамшгийн эрсдэлийн удирдлагын чиглэлээр олон улсын болон Монгол Улсын цаашдын чиг хандлага, эрсдэлийн дүнд суурилсан хөгжлийн бодлого, төлөвлөлт болон Сэлэнгэ аймагт учирч болзошгүй гамшгийн аюул, гамшгийг тэсвэрлах чадавхын ерөнхий үнэлгээний дүн зэргийг аймгийн удирдах ажилтнуудад танилцууллаа.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top