ӨНӨӨДӨР: Украин дахь иргэдийг татан авах ажлын талаар мэдээлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 28

Өнөөдөр болох зарим үйл ядлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.02.28)


10:30 цагт Монголбанкны Г байранд тус банкны удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

11:00 цагт Шүүхийн сахилгын хорооны байранд шүүгчдийн хууль бус үйл ажиллагааны талаар өмгөөлөгч нар хэвлэлийн хурал хийнэ.

11:00 цагт Монголын ардчилсан холбооны Ерөнхий зо­­хи­­цуу­­­­­­­лах зөвлөлийн дарга Д.Мон­­­­­гол­­­хүү тус холбооны V их хурлын та­лаар "Монгол ньюс" мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

11:30 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд АНУ-ын олон улсын хөгж­­лийн байгууллага USAID, DAI-аас хэрэгжүүлж буй цахим аюул­­­гүй байдлыг дэмжих “Ми­ний ми­­нийх” ком­­­панит ажлын хү­­­­рээнд А.Хишигда­лай, “Gangbay” хамт­лагийн “Ми­­нийх” уран бүтээл бо­лон зур­­гаан сая төгрөгийн  шаг­на­­­лын сан­тай дууны урал­­дааны талаар мэдээлнэ.

15:00 цагт ГХЯ-нд тус яамнаас Украин дахь иргэдийг татан авах ажлын талаар мэдээлнэ.

15:30 цагт АТГ-ын Олон нийтийн төвд "Улс төрийн нам, намын санхүүжилтийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал, бодлого зохицуулалт, анхаарах асуудлууд, олон улсын сайн туршлага" сонсгол-хэлэлцүүлэг болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top