Замын ачаалал 06:00-07:00 цагийн хооронд 23 хувиар өсжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 21

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өнөөдөр /2022.02.21/ өглөөний автозамын хөдөлгөөний ачааллыг өнгөрсөн долоо хоногийн даваа гарагтай харьцуулан гаргажээ.

Тодруулбал, өнгөрөгч даваа гарагт /2022.02.14/ өглөөний 06.00-07.00 цагийн хооронд 6636 тээврийн хэрэгсэл бүртгэлийн камерт бүртгэгдсэн бол өнөөдөр өглөөний тус цагт 8189 тээврийн хэрэгсэл камерт бичигдсэн байна.

Энэ нь өмнөхтэй харьцуулахад 23 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин 07.00-10.00 цаг хүртэл ачаалал 17-21.7 хувиар буурсан гэж тус төв мэдээлэв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top