БАЯНХОНГОР: Хүүхдийн автобустай сургууль ашиглалтад орлоо

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 17

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Ерөнхий боловсролын “Гэгээн сумади” сургууль, цэцэрлэгийн цогцолбор сургалтын үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн байна. 

Нэг ээлжиндээ 640 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай тус сургууль нь аймгийн төвийн шинэ суурьшлын бүсэд баригдсан бөгөөд сургуулийн өмнөх боловсрол бага, дунд, бүрэн дунд боловсролыг цогцоор нь олгох боломжтой болсон давуу талтай юм.

Тус сургууль нь аймагтаа анхдагч хүүхдийн автобустай сургууль болсон бөгөөд хоёр чиглэлд сурагч багачууддаа үйлчлэх ажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top