OMNI: Flash хамтлагийн 15 жилийн ойг угтсан "мини концерт" болно

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 08

"Хайрлах хүсэл", "Миний захиа", "Бүхнийг дурс" гэх мэт дуунуудаараа залуусыг байлдан дагуулж байсан Flash хамтлаг үүсгэн байгуулагдаад 15 жилийг ардаа үджээ.  Тус хамтлагийн ойн баярыг угтсан "Хайрлах хүсэл" мини концерт энэ сарын 13-нд OMNI Club-д болох гэж байна. Тоглолтод "Татар", "Мөнхийн реп", "Roockie" нар уригдаж, дуунуудаа хүргэх аж. Та бүхэн хүүхэд насны нандин мөчүүдээ эргэн санаж, нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгөрүүлээрэй.

Тоглолтын тасалбарыг ЭНД дарж захиална уу. Тасалбарыг үүднээс авбал 40.000 төгрөг бөгөөд урьдчилж захиалбал 30.000 төгрөгөөр авах боломжтой.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top