"Надад асуулт байна" жүжиг тун удахгүй нээлтээ хийнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 07

Зохиолч, найруулагч С.Баярсайханы бүтээл "Надад асуулт байна" жүжиг тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Уг жүжгийн зохиол хэлгүй, дүлий иргэдийн өмнөөс асуулт асуух байдлаар өрнөх аж. Эдгээр иргэдэд асуух асуулт маш их байдаг тул зохиолч, найруулагч С.Баярсайхан тэдниий дотоод сэтгэлийг уудлан харуулахыг зорьжээ.

Монголд байтугай дэлхийд ч ховор энэ төрлийн жүжгийг нэг талаараа хүмүүнлэгийн үйлс гэж зохиолч С.Баярсайхан онцолж байна. Жүжгийн гол дүрд "Golconda" театрын залуу жүжигчин М.Бадраа, Б.Ундаръяа нар тоглож байгаа ба нээлтээ хоёрдугаар сарын 17-нд хийх аж. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top