24 ЦАГТ: 694 тохиолдол батлагдаж, НЭГ ХҮН энджээ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 03

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.

(2022.02.03)


Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 694 шинэ тохиолдол батлагджээ. Харин өнгөрсөн хоногт архаг суурь өвчтэй, ковид хавсарсан 61-ээс дээш насны хүн нас барсан байна.

Шинээр бүртгэгдсэн тохиолдол

  • Улаанбаатарт - 428
  • Орон нутагт - 266
  • Зөөвөрлөгдсөн-0

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 8027, гэрийн хяналтанд 42,297 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 1538 нь хүүхэд, 847 нь жирэмсэн эх. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 768 хүний бие хүнд, 83 хүний бие нэн хүнд байна.

Сар шинийн баяраар халдварын тохиолдол нэмэгдэж, шинэ хувилбар бүртгэгдэх эрсдэлтэй тул айл хэсэхгүй, гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэхийг Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас зөвлөж байгаа билээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн (192.82.82.133) 2022 оны 02 сарын 04

манай эрдэмтдийн баг байгаа оносон тооцоолол нэг ч удаа хийсэнгуй эрдэмтдийн гэдэг угээ хасвал таарна

0  |  0
Top