“Уяачийн эрдэм” реалити нэвтрүүлэг үзэгч олондоо толилуулахад бэлэн болжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 31

Адууны ивээл Сайжруулагч хэмээх Усан бар жилийг угтаж “Буянт Тод Хийморь” ХХК-с “Уяачийн Эрдэм” реалити нэвтрүүлгийг Морьтон Монголчууддаа зориулан бэлтгэж байна. Энэхүү нэвтрүүлгээр энэ цаг үед улс, бүсийн уралдаануудад хүлэг морьдоо тогтмол амжилттай уяж түрүү, айрагтай тэгшхэн сайхан наадаж байгаа МУТМУ, МУМУ, МУАУ болон 90-ээд оны уяач нарын төлөөлөл болсон залуучууд хүлэг морьдынхоо уяа сойлгыг хэрхэн тааруулдаг талаар хүргэнэ.

Үзэгч олондоо 2022.02.21 өдөр Юнивишн, ДДэш , Look ТВ-ээр 12 дугаар цуврал нэвтрүүлгийг толилуулахад бэлэн боллоо. Та бүхэн хүлээн авч үзээрэй. Та манай https://www.facebook.com/Буянт-Тод-Хийморь-Buyant-tod-khiimori-101122125148290/ page хуудсанд like дарж нэгдээд нэвтрүүлгийн талаарх мэдээллийг цаг алдалгүй аваарай.

“ӨВЛӨГДӨН ҮЛДЭХ ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛ”

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнгөн шагай(66.181.161.13) 2023 оны 11 сарын 26

Гоё\n

0  |  0
Top