Хятад, Монголын цагаан сарын соёлын солилцоогоор Хятадын 33 бүтээлийг толилуулна

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 25

“Бар жилийн сар шинийг хамтдаа тэмдэглэе” Хятад, Монголын цагаан сарын соёлын солилцооны цуврал арга хэмжээ албан ёсоор эхэлж, хоёр улсын хамтарсан цахим хэвлэлийн бага хурал боллоо.​

Энэхүү соёлын солилцооны арга хэмжээ өнөөдрөөс буюу нэгдүгээр сарын 25-ны өдрөөс эхэлж, хоёрдугаар сарын эцэс хүртэл үргэлжлэх юм.

Үүнд цагаан сарын сэдэвт концерт, өвлийн олимпыг угтах цуврал арга хэмжээ, уран сайхны нэвтрүүлгүүд, уран сайхны кино, цагаан сарын сэдэвт богино видео, халуун сэтгэлийн солилцооны арга хэмжээ гэсэн зургаан төрлийн 33 бүтээлийг Монголын цахим сайтууд болон зарим телевизээр үзэгчдэд толилуулахаар болсон байна. 

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэгч З.Боргилмаа арга хэмжээний ач холбогдлын талаар ярилаа. 

Тэрбээр "Цар тахлын нөхцөл байдлаас болоод хоёр орны төрийн удирдлагуудын түвшинд болон бүхий л салбарт харилцан айлчлал, хамтын ажиллагаа хязгаарлагдаад байгаа.
Гэхдээ хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өнөөдөр хамгийн өндөр дээд түвшинд буюу стратегийн иж бүрэн түншлэлийн хэмжээнд цэцэглэн хөгжиж байна. Энэхүү харилцаа, хамтын ажиллагаа нь хоёр орны ард түмний харилцан ойлголцол, хүндэтгэл, нөхөрлөл дээр суурилан бий болсон гэж харж байна.

Бид харилцан бие биенээ хүндэтгэхийн тулд хэл соёл, урлаг, түүх, уламжлал, сэтгэлгээний онцлог, оюуны өв сангаа харилцан судалж, ойлгох нь ямагт чухал хүчин зүйл байсаар ирсэн. Өнөөдөр нээлтээ хийж буй соёлын солилцооны арга хэмжээний үеэр уншигч, үзэгчид маань Хятадын өнөөгийн хөгжил, аж амьдрал, хүмүүсийнх нь талаар арвин мэдээлэл, гүн гүнзгий сэтгэгдлийг урлагаар дамжуулан хүлээн авна гэдэгт итгэлтэй байна" гэлээ. 

БНХАУ-ын ӨМӨЗО-ны ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Хань Юньшян "Бээжингийн өвлийн олимпын наадам удахгүй нээлтээ хийнэ. Хятадын Коммунист Намын бүх Хятадын төлөөлөгчдийн ХХ их хурлыг энэ онд багтаан зохион байгуулах гэж байна. Бид гар гараасаа хөтлөлцөн ирээдүйг чиглэж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдлийг цогцлоохын төлөө тэмцэх болно" гэж хэлэв.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZIO(129.205.124.19) 2022 оны 01 сарын 25

Аав руугаа “OKOSU\nдээр (Whats-app 2348115799318 )\nТэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна.\nХайрын шившлэг, харилцааг сэргээх,\nОюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагааж, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүн рүү okosherbalhome@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү

0  |  0

Top