"Crаsh Landing On You" цувралын жүжигчид нэгэндээ дурласныг илтгэх 10 баримт

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 11

 

"Netflix"-ийн шилдэг цувралуудын нэг "Crash Landing On You" багагүй хугацаанд шуугиан дэгдээсэн. 

Романтик төрөлд багтах тус киноны гол дүрийн жүжигчид үерхэж байгаа гэх мэдээлэл кино үзэгчдийн хүртээл болсноос хойш удалгүй цацагдаж эхэлсэн нь үзэгчдийн хувьд томоохон гэнэтийн бэлгүүдийн нэг байсан юм. Жүжигчид ирэх 3-р сард хуримаа хийхээр төлөвлөснөө өчигдөр мэдэгдсэн бөгөөд тэднийг кино зураг авалт эхлэх үеэс нэгэндээ дурласан гэдгийг батлах 10 GIF-ийг фенүүд нь онцолжээ. 


 

Бичлэг 

 

1. Инээдээ барьж чадахгүй байгаа Сон Еэ Жин 
 


Энэ хэсгийн зураг авалтыг жүжигчин бүсгүйгээс болж олон удаа авсан гэнэ. Учир нь тэр инээхээ огтхон ч зогсоож чадахгүй байсан гэнэ.

2. Төгөлдөр хуурын ард


Тэд өмнө нь Швейцарьт таарсан гэдгээ мэддэг хэсгийн зураг авалт дээр тэдний гаргаж буй реакшн ер бусын байсан гэж арын албаныхан онцолжээ

3. Тохирсон өндөр


Жүжигчин Еэ Жин Хён Бинийг хөлөө нугалан намхан болохыг хүсэхэд тэр цэх зогссон хэвээр л. Гэсэн ч тэд хамтдаа төгс харагдаж байсан гэж арын албаныхан дурсжээ. 

4. Дахиад л хайрын харц...


Өөрийн шугамыг давахгүй байхыг хичээж байгаа Хён Бинд хүрч буй Еэ Жин. Хён Бины царайд тодорч буй инээмсэглэлийг хар даа! 

5. Зай барихын давуу тал


Уг хэсэг дээр жүжигчин бүсгүй гүйж ирэхэд Хён Бин түүн рүү харах ёстой байв. Гэсэн ч тэр тэгсэнгүй. Үүнийх нь хариуд гаргаж буй Сон Еэ Жины реакшн үнэхээр өхөөрдөм байсан гэнэ. 

6. Бөгж


Хён Бин түүнд гэнэтийн бэлэг барьж бөгж бэлэглэх байсан ч харамсалтай нь багадуулчихжээ. 

7. Муудалцаж буй хосууд
 


Таарсан бөгж авч чадаагүй Еэ Жин түүнийг загнахад томоотой гэгч нь зогсож буй Хён Бин

8. Зураасыг тасалж чадсан хосууд
 


Энэ хэсэг дээр хосуудын дундах хана хэдийнэ нурсныг батлах бөгөөд тэднийг энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хосууд шиг харагдаж байсан хэмээн арын албаныхан дүгнэжээ. 

9. Хэн нь босс нь вэ?


Түүний гар дээр толгойгоо тавих гэсэн боловч зөвшөөрсөнгүй. Гэсэн ч толгойг нь барьсаар байгаа тэдний дунд хэдийнэ хайр бий болсон байжээ. 

10. Сээтэгнэсэн харц 


Эмнэлэг дээрх энэхүү зураг авалтыг маш олон удаа хийсэн гэнэ. Учир нь тэд хоорондоо сээтэгнэсэн харц шидэлцэхээ больж чадахгүй байсан гэнэ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хөөрхөн юм бээ(64.119.22.227) 2022 оны 02 сарын 13

өмнөөс нь бүр догдолчлоо

0  |  0
Zochin(82.23.254.125) 2022 оны 01 сарын 24

Uneheer goyo kino baisan. Hoyulaa ih saihan bolovch zaluu ni zugeer l tugs…

0  |  0
ZIO(197.211.58.122) 2022 оны 01 сарын 24

Аав руугаа “OKOSU\nдээр (Whats-app 2348115799318 )\nТэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна.\nХайрын шившлэг, харилцааг сэргээх,\nОюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагааж, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүн рүү okosherbalhome@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү

0  |  0
Top