Ж.Сүхбаатар: Хүний эрхийг хамгаалах, авлигатай тэмцэх тал дээр ажиллалаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 01 сарын 24

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2021 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа тайланг танилцууллаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Шүүхийн тухай хууль амилж эхэлсэн. Шинэ хуулиар шинэ жишиг тогтоож байна. Олон нийтийн мэдэх эрхийг хангах, нээлттэй байх тал дээр байнгын хороо ажилласан. Дээр нь хүний эрхийг хамгаалах, авлигатай тэмцэх зүйлд хамаг л цаг заваа зарцуулсан байна. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүдийг хамгийн өндөр ачаалалтай ажилласан гэж УИХ-ын дарга дүгнэж, хэлсэн. Манай байнгын хорооны гишүүд намрын чуулганы хугацаанд бусад байнгын хороодтой хамтрах, ажлын хэсэгт орж идэвхтэй ажилласан байна" гэлээ.

Харин тус байнгын хорооны дарга С.Бямбацогт "Хуульд зааснаар байнгын хороо 13 удаа хуралдсан байна. Нийт 40 гаруй асуудлыг хэлэлцсэн байна. Нэг Ажлын хэсэг байгуулсан. Тэр Ажлын хэсэг 39 удаа хуралдсан байна. Харин УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 18 санал дүгнэлт, зургаан танилцуулга, зармын зөрүүтэй 118 саналыг бэлтгэн хүргэж, УИХ-д танилцуулсан байна. Гурван хууль баталсан байна. Тухайлбал, Нийтийн мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах тухай хууль бол 2012 онд батлагдсан. Гэвч төрийн байгууллага харилцан адилгүй байдаг, иргэдээс мэдээллийг хаадаг байсан. Тиймээс энэ хуулийг өөрчлөх хэрэгтэй гэж үзсэн. Үр өгөөжийг нь нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн юм. Төрийн байгууллага өөрийн үзэмжээр мэдээллээ оруулдаг байсан, өөрсдөө албаны нууц гээд л тамга дараад л хаачихдаг байсан. Үүнийг ангилж өгсөн, одоо бол тийм зүйл байхгүй. Таван төрлийн 68 мэдээллийг байнга ил байлгаж шинэчилж байхыг хуульчилж өглөө" хэмээн ярилаа. 

Түүнчлэн "Төр өөрт байгаа мэдээллээ иргэн, хуулийн этгээдээс шаардахгүй. Өмнө нь иргэний үнэмлэхээс эхлүүлээд л янз бүрийн бичиг баримт шаарддаг байсан. Ингэснээр төрийн албан хаагчийн хүнд суртал багасна. Хүний хувийн мэдээллийг хамгаалах хуулийг батлуулсан. Хүний хувийн мэдээлэл, нууц мэдээлэл гэж бий. Нууц мэдээллийг задруулахгүй байх үүргийг иргэн өөрөө хүлээдэг байсан. Тэгвэл тэр мэдээллийг задруулсан төр хариуцлага хүлээдэг байх зохицуулалтыг хийж өгсөн. Өөрөөр хэлбэл, иргэний хувийн нууцыг хуулиар хамгаална гэдгийг тодорхой хуульчилж өглөө. Төр илүү хамгаалах үүргийг нь тусгаж өгсөн. Хүлээлгэх ял, хариуцлагыг нь чангаруулсан гэж ойлгож болно" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Rush Qin(159.223.154.189) 2022 оны 01 сарын 30

Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой.\nАмь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.

0  |  0
Top