БАЯН-ӨЛГИЙ: 3.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 22

Баян-Өлгий аймагт өнөөдөр /2022.01.22/ орон нутгийн цагаар 09:06:55 цагт 3,4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн голомт нь Бугат сумын төвөөс урд зүгд 5 км газарт бүртгэгдэж, чичирхийлэл нь Бугат, Өлгий сумын иргэдэд мэдрэгдсэн байна. 

Одоогийн байдлаар иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан тухай мэдээлэл ирээгүй байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top