Элчин сайд нар “Үдшийн уншлага”-д оролцлоо

2022 оны 01 сарын 21

Улаанбаатар дахь Аллианс Франсэйз /Alliance Française/ төв Элчин сайд, дипломатууд оролцсон “Үдшийн уншлага”-ыг 2022 сарын нэгдүгээр сарын 20-нд франц хэл дээр хоёр дахь удаагаа зохион байгуулав.

Энэ удаа АНУ-ын Элчин сайд Майкл Клечиски, БНФУ-ын Элчин сайд Себастьян Сүрүн, ХБНГУ-ын хэргийг хамаарагч Регина Рутенберг, Канадын Элчин сайд Катерин Ивкоф, Европын Холбооны Элчин сайд Аксел Никейз болон Монгол Улсаас БНФУ-д суугаа Элчин сайд У.Нямхүү нар цахимаар оролцлоо.

Элчин сайд нар уншсан нэг номынхоо талаар франц хэл дээр танилцуулж, Аллианс Франсэйз төвийн захирал Селин Мартин болон Сити их сургуулийн франц хэлний багш Т.Алтанцэцэг нарын асуултад хариулав.

Үдшийн уншлагад оролцогчид Курт Точулскийн “Клипсхолм цайз”, Льюс Пеннийн “Натюрморт”, Ц.Оюунгэрэл, Жефри Фалт нарын “Ногоон нүдэн лам”, Шарль Бертиний “Цэцэрлэг дэх хатагтай” зэрэг хайр сэтгэлийн холбогдолтой номын талаар тус тус сэтгэгдлээ хуваалцсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top