Москвад осгож нас барсан хүүгийн эцэг, эхийг ШАЛГАЖ БАЙНА

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 05

Цагдаа нар Москва орчимд буруу автобусанд суун төөрч, осгож нас барсан 11 настай Максим хүүгийн эцэг, эхийг шалгаж байгаа аж.

Гэрээ хайж явсаар осгож нас барсан хүүгийн хэрэгт эрүү үүсгэх эсэхийг болсон явдал, гэр бүлийн нөхцөл байдлыг нь шалгасны дараа шийдэх аж.

Цагдаагийнхан хүүгийн аав, ээжид эцэг, эхийн үүргээ биелүүлсэн эсэхэд нь хуульзүйн дүгнэлт өгөх юм.

Максим хүүд тусгай анхаарал халамж шаардлагатай байжээ. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн явдаг тусгай сургуулийн сурагч байсан билээ.

Хүүгийн ээж нь гурван өрөө байрандаа таван хүүхэд болон хуучин, шинэ хоёр нөхрийн хамт амьдардаг нь тогтоогджээ. Хөршүүдийнх нь ярьснаар ээж нь хүүхдүүддээ хангалттай анхаарал хандуулдаггүй, ариун цэвэрт нь анхаардаггүй, хүүхдүүд рүүгээ байнга хашгичдаг гэнэ. Энэхүү мэдээллийн дагуу Максим хүүгийн эцэг, эхийг шалгах аж.

Осгож нас барсан хүүгийн ээж өөрөө болсон явдалд хэн ч буруугүй гэж мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top