Израилд ДӨРӨВ ДЭХ ТУНГИЙН вакцинжуулалт амжилттай байна

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 04

Израилд COVID-19-ийн вакцинжуулалтын дөрөв дэх тунгийн хамрагдалт амжилттай байгаа талаар тус улсын Ерөнхий сайд Нафтали Беннет мэдэгдлээ.

Тэрбээр дөрөв дэх тун ковидын эсрэг вакцинжуулалтад том амжилт болсныг онцолжээ.

Израилд дөрөв дэх тунгийн вакцинжуулалт эхэлснийг зарласны дараа 100 мянган хүн уг тунд хамрагдсан байна.

Тус улсын Эрүүл мэндийн яам өмнөх тундаа хамрагдаад дөрвөн сар өнгөрсөн бол дөрөвдүгээр тунд хамрагдахыг уриалж байгаа юм.

Ковидын эсрэг вакцины дөрөвдүгээр тунд эхлээд 60-аас дээш насны хүмүүс, эмч, эмнэлгийн ажилтнуудыг хамруулах шийдвэр гаргасан билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top