Өсвөр насны хүүхдүүд 15 машины толь, дугуйг гэмтээж хохирол учруулжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 12 сарын 26

Өнгөрсөн шөнө буюу арванхоёрдугаар сарын 25-26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хангай хотхоны ... байрны зүүн талд автозамын нэгдүгээр эгнээнд байрлуулсан 15 автомашины толь, дугуй зэрэг эд зүйлсэд халдаж гэмтээсэн тухай дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Улмаар Тээврийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагч нар шуурхай шалгаж хэргийг А, Т нар үйлдсэнийг илрүүлэн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Урдчилсан байдлаар 16 настай хүүхдүүд гэртээ цахим тоглоом тоглож байгаад гудамжинд гарч машины цонх толь дугуйг хагалсан болох нь тогтоогджээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хххх(192.82.70.68) 2022 оны 02 сарын 06

Арай ч дээ гар нь өтчихсөн муухай хүүхдүүд вэ . Гэрийн гадаа байсан манай машины толыг бас хагалсан байна. Авах гэсэн чинь 150000 гэж байна одро яанаа

0  |  0
Ххх(103.212.119.230) 2021 оны 12 сарын 26

Хүүхдээ яагаад ийм золбин хогийн атаархуу болгоод өсгөсөн юм дээ.Хэлэх муу үг ч алга.Насаараа гуйлгачин явуул таарна

1  |  0
irgen(66.181.177.52) 2021 оны 12 сарын 26

Арчаагүй гөлөгнүүдийг хөл гарыг нь хуга цохих юмсан

3  |  1
Top