24 ЦАГТ: Ковидын 191 тохиолдол батлагдаж, хоёр хүн нас барлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 14

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэе.

(2021.12.14)


Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 191 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Харин өнгөрсөн хоногт архаг суурь өвчтэй, ковид хавсарсан хоёр хүн нас барсан байна.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал

  • Улаанбаатарт - 121
  • Орон нутагт - 68
  • Зөөвөрлөгдсөн - 2

Нас барсан өвчитнүүдийг насны бүлгээр нь авч үзвэл

  • 41-60 настай - 1
  • 61-80 настай - 1

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 2925, гэрийн хяналтанд 5122 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 537 нь хүүхэд, 129 нь жирэмсэн эх байна. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 287 хүний бие хүнд, 51 хүний бие нэн хүнд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top