Ханхүү Уильям дүүгээ үл тоомсорлов

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 06

Их Британийн ханхүү Уильям гэр бүл, ах дүүсийг нь нэгтгэдэг нийтлэг сонирхлын талаар ярихдаа төрсөн дүү Харригаа дурдахаа мартжээ.

Кембрижийн гүнг дүүгийнхээ нэрийг оруулахаа зориудаар мартсан гэж британичууд үзсэн байна. Уильямын ярьснаар түүний ахан дүүс явган алхах маш дуртай аж. Их Британийн хатан хаан 95 настай Элизабет хүртэл явган алхах дуртай гэнэ.

Ханхүү Apple's Time to Walk-д оролцохдоо гэр бүлийнхнээ бүгдийг нь дурдсан ч дүү Харригийнхаа нэрийг огт хэлээгүй байна.

Уильям, Харри нарын харилцаа тийм ч таатай бус байгаа гэж шар хэвлэлүүд бичдэг. Харриг Меган Марклтай гэрлэхэд дургүй байсан Уильямын нөлөө Меган, Харри нарыг Их Британийн хатан хааны ордны эрх, үүргээс татгалзаж, Америк руу явахад гол түлхэц болсон гэж үздэг.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top