Ш.Өлзийбаяр Финляндын мэргэжлийн хөгжмийн уралдааны тэргүүн байр хүртлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 12 сарын 03

Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр Финляндын мэргэжлийн хөгжмийн уралдаанаас тэргүүн байрын шагнал хүртжээ.

Тэрбээр төгөлдөр хуур найрал хөгжимд зориулсан концерт, "286-р галт тэрэг' симфони найрал хөгжимд зориулсан зураглал зэрэг бүтээлээрээ "Гоцлол, найрал хөгжим, цөөхүүл хөгжмийн бүтээлийн ангилал"-д оролцсон аж.

Олон улсын хөгжмийн зохиолчдын дунд жил бүр зохион байгуулагддаг JS Fest Competation хөгжмийн наадам нь дуулаачийн болон найрал дуу, дан хөгжмийн бүтээл, electromusic, computer music гэсэн төрлүүдээр явагддаг нэр хүндтэй наадам.

Тус наадамд амжилттай оролцсон СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн, хөгжмийн онолын тэнхмийн багш Ш.Өлзийбаярыг ХУС-ийн захирал Г.Ганцэцэг "Эрдэм соёлын өргөө"-нөө хүлээн авч хүндэтгэл үзүүлэн баяр хүргэсэн байна.

Энэ удаагийн шагнал нь түүний хувьд дэлхийн наадмаас хүртэж байгаа 6 дахь удаагийн шагнал болж буй аж.
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дэлхийн аварга(192.82.72.105) 2021 оны 12 сарын 07

Спортоор бол дэлхийн аварга шүү дээ

1  |  0
веган(202.9.40.240) 2021 оны 12 сарын 07

Баяр хүргэе, үнэхээр авъяастай хөгжмийн зохиолч.

1  |  0
zochin(59.153.114.130) 2021 оны 12 сарын 07

Ene zaluug tur uneleh tsag bolson baih

1  |  0
Top