Халдвар буурч, Улаанбаатарт 197 тохиолдол бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 22

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэе.

(2021.11.22)


Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд Ковид-19 халдварын 287 тохиолдол батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 378.353 боллоо.

Харамсалтай нь, мөн хугацаанд архаг хууч өвчтэй, ковид хавсарсан 8 хүн нас барсан баржээ. Улмаар ковидын халдвараар нийт 1.875 хүн нас бараад байна.

Насны бүлгээр нь авч үзвэл,
 

  • 41-60 настай - 3
  • 61-80 настай - 5

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал,
 

  • Улаанбаатарт - 197
  • Орон нутагт - 90

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 8.365, гэрийн хяналтанд 16.663 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн  1.527 нь хүүхэд, 314 нь жирэмсэн эх байгаа юм.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийг биеийн байдлаар нь авч үзвэл,
 

  • Хөнгөн - 3.185
  • Хүндэвтэр - 3.946
  • Хүнд - 1.047
  • Нэн хүнд - 187

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top