ӨНӨӨДӨР: "Ковидын үеийн Монгол Улс" форум болно

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 11

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2021.11.11)

9:00 цагт Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвд “Ойн салбарын үндэсний чуулган”-ы “Агро-Ойн аж ахуйг хөгжүүлэх нь” салбар хуралдаан болно.

9:00 цагт “Новотел” зочид буудалд "Ковид-19-ийн үеийн Монгол Улс" форум болно.

10:00 цагт УДЭТ-ын 100 жилийн ойн хүрээнд Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөнө.

11:00 цагт Нутгийн шийдэл ТББ-аас  Нийслэлийн засаг даргын захирамжаар Туул голын үерийн хамгаалалтын даланг нурааж буй асуудлаар "Монгол Ньюс" мэдээллийн төвд мэдээлнэ.

11.30 цагт "Монгол Ньюс" мэдээллийн төвд НЭМГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бямбадоржийн хууль бус үйлдлийн талаар тус газрын албан хаагч нар мэдээлнэ.

11:30 цагт УДЭТ-т “Эрдмийн театрын элэгдэшгүй түүх”, “Алтан тайзны эзэд II” номын нээлт, тус театрын 90 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top