Барилдааны үзэгчид III тунд хамрагдсан байх ёстой

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 04

Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан 2021 оны арваннэгдүгээр сарын тавны 12:00 цагт "Монгол бөхийн өргөө"-нд болно.

Энэхүү барилдааныг төрийн байгууллагуудын шийдвэрийн дагуу 50 хувийн дүүргэлттэй, үзэгчтэйгээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд бөхийн хорхойтон, үзэгчид дараах шаардлагыг хангасан байх ёстой. 
 

  • Ковид19 цар тахлын гуравдугаар тунд хамрагдсан бичиг, эсвэл ПГУ /PCR/ болон түргэвчилсэн шинжилгээний хүчинтэй бичгийг заавал авчирч нэвтрэх
     
  • www.ticket.mn цахим хуудсаас тасалбараа захиалах
     
  • Барилдаан эхлэхээс 30-60 минутын өмнө МБӨ-нд ирсэн байх шаардлагатайг анхаарна уу. Мөн төрийн хүндэтгэлийн барилдаан учир бүгд монгол дээлтэй ирэхийг уриалж байна.

 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top