“Бригада” цувралын жүжигчин хорих газраас суллагдаад, нас баржээ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 04

“Бригада” цувралын жүжигчин, хошууч Дмитрий Гуменецкий хорих газраас гарсныхаа дараа нас баржээ.

49 настай жүжигчин хорих газарт байхдаа хорт хавдраар оношлогдсон байна. Дмитрий Гуменецкий таван жилийн өмнө Рязаньд 280 кг мансууруулах бодисын баяжмал хадгалсан хэрэгт буруутгагдан найман жилийн хорих ял сонссон юм. Уг баяжмалаар хэдэн арван тонн мансууруулах бодис бэлтгэж болох байжээ.

“Бригада” киноны гол дүр Саша Беловын аюулгүй байдлыг нь хариуцан ажилладаг Шмидтийн дүрийг бүтээсэн Дмитрий хорих газарт хорт хавдраар оношлогдож, өнгөрсөн хавар түүнийг сулласан байна. Тэрээр ялынхаа зургаан жилийг нь эдэлсэн байжээ. Харин аймшигт өвчнийг тэрээр ялж чадаагүй аж.

Дмитрий амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг эдгэшгүй өвчтэй хүмүүст хөнгөвчлөх тусламж үйлчилгээ үзүүлдэг асрамжийн газарт өнгөрүүлжээ.

Тэрбээр ОХУ-ын дотоодын цэргийн тусгай хүчинд алба хааж, Чеченийн хоёр ч ажиллагаанд оролцжээ. Дмитрийтэй хамт алба хаасан хүмүүс түүнийг сайн хүн гэж хүндэлдэг бөгөөд тусламжийн гараа сунгахад үргэлж бэлэн байжээ. 2000 оноос хошууч Дмитрий ур чадвараа кинонд ашиглаж, нэлээд хэдэн кинонд тоглосон билээ.

Тэрээр санхүүгийн хүнд байдлаас болж мансууруулах бодисын баяжмал хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
т1 иван(64.119.16.187) 2021 оны 11 сарын 08

дүрдээ итгэчихсэн гэхэд хаашаа юм . оросын урлаг , спортынхон нэг бол рекит эсвэл хар тамхины наймааны мафийн сүлжээнд ордог.

1  |  2
Top