"No Double Standard" хөдөлгөөний зохицуулагч Д.Монголхүүг суллажээ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 04

"No Double Standard" хөдөлгөөний зохицуулагч Д.Монголхүүг өчигдөр (2021.11.03) орой сулалсан байна.

Түүнийг шүүхээс 30 хоног хорих шийдвэр гаргасан ч цагдан хорих хугацаанаас нь өмнө суллажээ. 

Ингэхдээ Д.Монголхүүг “Тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох” хязгаарлалт тогтоож суллах шийдвэр гаргасан аж. 

Тодруулбал, шүүгчийн захирамжид “Д.Монголхүү нь 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатарын дүүргийн 6 дугаар хороо, Жанжин Сүхбаатарын нэрэмжит талбайд цуглаан зохион байгуулах үедээ Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Л-ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн, мөн тус хэлтсийн Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч М, эргүүлийн хамгаалалтын цагдаа Г нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогдсон байна. Иймд … Д.Монголхүүд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хэргийн хохирогч нартай уулзах харилцах, мөн оршин суух газар, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд … хязгаарлах” гэжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(87.214.24.143) 2021 оны 11 сарын 04

bitgii zohiomol hereg uusgeed bai muusain ylzarsan durakuudaa , Mongolhuu ulam oluulaa bolj temtseerei chi zov ym hiij bgaa shuu demjine, minii doodoh chi zail

0  |  0
ub irged(66.181.161.115) 2021 оны 11 сарын 04

buruu, mongol naadam eserguutsdeg novshiig changalah yostoi

0  |  0
Top