Үндэсний бөхийн лигийн 2 дахь барилдаанд 81 бөх зодоглоно

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 02

“Хил хязгааргүй спорт” Төрийн бус байгууллага, Монголын үндэсний бөхийн холбоо, "Эрхэт Монгол" групп, ТВ8 телевизийн хамтран хэрэгжүүлж буй ТВ контент болох "Үндэсний бөхийн лигийн анхдугаар барилдаан" аравдугаар сарын 24-нд амжилттай болж өндөрлөсөн билээ.
 


Уг барилдаанд 32 бөх зодоглосноос Улсын харцага Т.Баасанхүү, Улсын начин Н.Мустафа нар өрсөлдөгчдөө давсаар үзүүр, түрүүнд шалгаран үлдэж, улсын харцага Т.Баасанхүү түрүүлсэн бол шөвгийн дөрөвт улсын начин Б.Бат-Эрдэнэ, аймгийн харцага Э.Сумъяабат нар шалгарсан юм. Нийт 10 сая төгрөгийн шагналын сантай лигт түрүүлсэн бөх 3 сая, үзүүрлэсэн бөх 1.5 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртсэн бол шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 500 мянга, нэг давсан бөх 200 мянга, хоёр давсан бөх 250 мянга, барилдаанд зодоглосон буюу нэг давж чадаагүй бөх ч 120 мянган төгрөгийн бай шагнал гарджээ.

Монголын үндэсний бөхийн лиг сар бүр явагдах бөгөөд XI сарын барилдаанд оролцох 56 бөхийн ОНЛАЙН БҮРТГЭЛ өчигдөр буюу 2021.11.01-ний даваа гаригийн 11:00-19:00 цагийн хооронд lig.mn сайтаар явагдлаа.

Лигийн хоёр дахь барилдаанд 81 бөх оролцохоор бүртгүүллээ. Бүртгүүлсэн бүх бөхчүүд барилдана. Барилдаан энэ сарын гурав дахь 7 хоногт зохион байгуулагдана.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(150.129.143.199) 2021 оны 11 сарын 02

Ямар лиг гэхээрээ оролцогчдын тоо нь еерчлегдеед явдаг юм бэ, лигийн системийн унэр ч алга, лиг нэртэй байдаг л нэг заалны барилдаан

0  |  0
Top