Г.Занданшатар: Хуралдаан ТАСАЛСАН ГИШҮҮДИЙН НЭРСИЙГ нийтэд ил болгоно

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 10 сарын 29

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.10.29/ нэгдсэн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар "Хуралдаанд 40 гишүүн ирсэн, 52.6 хувийн ирцтэй байна. Д.Доржханд гишүүн найман минут хоцорлоо. Г.Мөнхцэцэг гишүүн есөн минут хоцорлоо. Өнөөдөр тасалсан гишүүдийн нэрсийг гаргаж, олон нийтэд мэдэгдэнэ, ил болгоно. Энэ сарын ирцийг УИХ-ын хоёр дэд дарга, Б.Бат-Эрдэнэ гишүүнтэй хамт нийтэд мэдээлнэ шүү" хэмээн ярилаа.

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top