Х.Энх-Амар ялагдаж, мөнгөн медаль авлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 25

ОХУ-ын нийслэлд болж буй армийн боксын ДАШТ-ий алтан медалийн эзэд тодорсоор байна.

56 кг-ын жинд Х.Энх-Амар алтан медалийн төлөө ОХУ-ын Овик Оганнисянтай тулалдлаа.

Овик Оганнисян 28 настай. 2013 оны Европын аваргын тэмцээний хүрэл медальтай. 2011 оноос ОХУ-ын шигшээ багт орсон. ОХУ-ын аварга. ОУХМ цолтой.

Урьд нь таарч байсан тул нэг нэгнээ мэдэх 2 тамирчин. Эхний үеэс л зууралдсан сонин тоглолт болсон. Гэхдээ энэ үед манай тамирчны цохилт илүү оновчтой байлаа.

Хоёрдугаар үед Овик Оганнисян байнга шүүгчтэй ажилласан. Шүүгч ч “тэр ёсоор” манай тамирчныг торгож, оноо хассан.

Сүүлийн үед Овик бага зэрэг дайрч эхэлсэн. Гэхдээ байнга тулаастай, шүүгчтэй харц тулгарсан маягтай. Зайнаас цохилцохгүй зууралдан тулалдах бөгөөд манай Х.Энх-Амар арганд нь автчихлаа гэлтэй. Оросыг нутаг дээр нь ийм тактикаар ялахад хэцүү.

Ингээд шүүгчид оноо зарлалаа. Нэгдүгээр үеийг бол манайх авсан. Гуравдугаар үеийг Орост өгч болно. Ингээд хоёрдугаар үеийг шүүгчид яаж дүгнэснээр ялагч тодрох болсон. Тэр үед оноо хасуулсны уршгаар Х.Энх-Амар ялагдаж, мөнгөн медальтай үлдлээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bilguun(103.22.201.138) 2021 оны 09 сарын 29

garchigaa bolovson ugvul zohistoi\n

0  |  0
zochin(192.82.87.158) 2021 оны 09 сарын 26

Orosuud manai tamirching luivardsan. Manai tamirchin iluu gehdee oiroltsoo togolson. Iim iyed Orosiin tald yalaltiig ugch baigaa yum. Uuniig in manai tamirchin medseer baisan shu de. Dahiad jaahan iluu togloh yostoi bailaa.

0  |  0
Иргэн(172.69.252.138) 2021 оны 09 сарын 26

Энхамгалан ялагдах учиргүй дээ гэхдээ яаахуу зүгээрэй мөнгөн медиал гэж бас л том шагнал шүү амжилт хүсъе

0  |  0
Энжи(172.69.252.140) 2021 оны 09 сарын 26

Оросууд заваарсан хэвээрээ л байна.Оганесяныг бол ядсан шүү

0  |  0
БАЯР ХҮРГЭЕ(103.212.117.91) 2021 оны 09 сарын 26

Баяр хүргэе

0  |  0
БАЯР ХҮРГЭЕ(103.212.117.91) 2021 оны 09 сарын 26

Баяр хүргэе

0  |  0
Хөгжилд хэрэггүй(66.181.188.70) 2021 оны 09 сарын 26

Ашгүй дээ. Ялаад алтан медаль авчихсан бол бас байгууллага бүрээс мөнгөн хандив цуглуулах гэж ядаргаа болох биз

0  |  0
Top