Д.Абрамова: Т.Болортуулын бүх тоглолтыг задлан шинжилнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 24

ОХУ-ын нийслэлд болж буй армийн боксын ДАШТ-ий медалийн эзэд тодорсоор байна.

Эмэгтэйчүүдийн 57 кг-д өрсөлдөж байгаа манай ОУХМ Т.Болортуул Беларусийн Галина Бруевичтай тулалдаж, ялснаар мөнгөн медалийн болзлоо хангасан. Манай тамирчин маргааш армийн дэлхийн аваргын төлөө ОХУ-ын Гавьяат тамирчин Дарья Абрамоватай тулалдана.

Дарья хагас шигшээд Бразилын Жусиена Ромеу Серкуераг шүүгчдийн саналаар ялсан юм.
 


Дарья Абрамова тулааны дараа “Дасгалжуулагчийнхаа үгийг сонсож, хэлсэн үг бүрийг нь дагасан. Шүүгчдэд хэн нь ялсан бол гэж эрэглзэх зүйл үлдээлгүй яллаа. Бид бразил тамирчныг бүрэн задлан шинжилсэн байсан. Финалд Монголын Т.Болортуултай тулалдана. Би түүнээс илүү хүчтэй. Монгол тамирчны бүх тоглолт, үе болгоныг задлан шинжилнэ. Мөн л шүүгч нарыг эргэлзүүлэхгүйгээр ялах болно. Гэхдээ ямар тактиктай тоглохоо одоо хэлэхгүй” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

Дарья Абрамова 31 настай. 2012 оны ДАШТ-ий хүрэл медальт. 2008, 2016 оны Европын аварга. 2019 оны Европын наадмын хүрэл медальтай. ОХУ-ын 4 удаагийн (2015, 2016, 2018, 2020) аварга. 2003 оноос боксоор хичээллэсэн. Өмнө нь кикбоксын тамирчин байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top