ЭМГЭНЭЛ: Эльбруст таван уулчин амиа алдлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 24

Европын ноён оргил Эльбруст авирч байсан уулчид цаг агаар муудсаны улмаас тусламж хүссэн билээ.

Тэднээс тав нь амиа алдсан талаар ОХУ-ын Кабардино-Балкарийн Онцгой байдлын яамны удирдах газрын дарга Михаил Надёжин мэдэгдлээ. Эрж хайх-аврах багийнхан уулчдыг олоход тав нь амьсгал хураасан байжээ.

Амиа алдсан уулчдын тоог өмнө нь гурав гэж мэдээлсэн байсан юм. 14 уулчныг аварч чадсан байна.

Кабардино-Балкарийн Онцгой байдлын газраас мэдээлснээр тусламж шаардлагатай болсон уулчдын багт нийт 19 хүн байжээ. Тэд 5.4 км-ийн өндөрт байсан аж.

Одоо эрж хайх-аврах ажиллагаа бүрэн дууссан бөгөөд аврах ажилд нийт 70 хүн, 16 техник оролцжээ.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top