Жордан Барроуз ДАШТ-д оролцох эрхээ авлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 13

Өнөөдөр өглөө АНУ-ын Линкольнд 2021 оны чөлөөт бөхийн ДАШт-д оролцох шигшээ багийн сонгон шалгаруулт явагдлаа.

Ихэнх алдартнууд жиндээ ялсан тул сэнсаац гарсангүй гэж хэлж болно. Лондонгийн олимпын аварга Жордан Барроуз 79 кг-ийн жинд дэлхийн аваргад оролцох эрх авсан. Жейден Кокс (92 кг), Жеймс Грин (70 кг), Ник Гваздовски (125 кг) нар ч өрсөлдөгчдөө түвэггүй давжээ.

Сонгон шалгаруулалтаас Токио олимпын медальт Томас Гилман (57 кг), Кайл Дейк (74 кг), Дэвид Тейлор (86 кг), Кайл Снайдер (97 кг) нар чөлөөлөгдсөн билээ.

ДАШТ-д оролцох АНУ-ын шигшээ багт Томас Гилман (57 кг), Даттон Фикс (61 кг), Янни Диакомихалис (65 кг), Жеймс Грин (70 кг), Кайл Дейк (74 кг), Жордан Барроуз (79 кг), Дэвид Тейлор (86 кг), Жейден Кокс (92 кг), Кайл Снайдер (97 кг), Ник Гваздовски (125 кг) нар багтлаа.

Финалын барилдааны дүн (2 ялалт хүртэл барилдсан)

61 кг. Датон Фикс- Натан Томаселло - 8:3, 7:0.

65 кг. Янни Диакомихалис - Жои МакКенна - 7:8, 5:2, 12:2.

70 кг. Жеймс Грин - Райан Дикин - 6:6, 4:2.

79 кг. Жордан Берроуз - Алекс Дерингер - 10:5, 4:3.

92 кг. Жейден Кокс - Коллин Мур - 5:0, 4:0

125 кг. Ник Гваздовски - Мэйсон Пэррис - 6:0, 10:3

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top