Оюутны ёкозүна П.Дэлгэрбаяр мэргэжлийн сүмод орлоо

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 06

Өнөөдөр Кокүгикан ордонд Японы сүмо бөхийн холбооны шинэ бөхийн шалгалт болж, нийт таван бөх эрүүл мэндийн үзлэгт орлоо.

Тэдний дунд мэргэжилтнүүдийн анхаарлыг татсан нэгэн бөх байсан нь Японы Ниттайдай сургуулийг төгссөн Пүрэвсүрэнгийн Дэлгэрбаяр байлаа. Тэрээр өнгөрсөн жил Бүх Японы аварга шалгаруулах оюутны сүмо бөхийн тэмцээнд түрүүлж, Оюутны ёкозүна цол хүртсэн. Оюутны ёкозүна бөх мэргэжилд макүшитагийн 15-аас барилдах эрхтэй. Тиймээс манай бөх мэргэжилд шууд макүшитагаас барилдах болно. П.Дэлгэрбаяр Болгарын Котоошюүгийн удирддаг Нарүто дэвжээнд элсээд байгаа.

Харин Бүх Японы аварга шалгаруулах оюутны сүмо бөхийн тэмцээнд хагас шигшээд П.Дэлгэрбаярт ялагдаж байсан Казахстаны Ерсин Балтагул санданмэгийн 100-гаас барилдах эрх авсан байна.

Эрүүл мэндийн үзлэгээр манай бөх 187 см өндөр, 150 кг жинтэй байсан бол казах залуу 191 см өндөр, 165 кг татжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Matilda(154.66.132.133) 2021 оны 09 сарын 07

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nQ танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 52 48 39 19

0  |  0
bayrbat angin and(202.126.88.199) 2021 оны 09 сарын 08

amjilt awraga boloooroi nz

5  |  0
Top