"Токио 2020" олимпын тайлангийн хурал боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 08 сарын 19

2020 оны наймдугаар сарын 18-ны өдөр САУЭШТ-ийн Анагаах ухааны алба, Эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны алба, хоол зүйч, сэтгэл зүйч нарын багийн нийт хамт олон олимпын наадамд оролцсон тамирчидтай бэлтгэлийн болон тэмцээний үеэр ажилласан ажлынхаа үр дүнг дүгнэн хэлэлцэж, тайлангийн хурал хийв.

Хурлын үеэр “Токио 2020” олимпод тамирчдыг бэлтгэхэд учирсан хүндрэл бэрхшээл, амжилт, ололт, анхаарах зүйлсийн талаар дүгнэн хэлэлцсэнээс гадна 3 жилийн дараа болох “Парис 2024” зуны олимын их наадамд хэрхэн бэлтгэх, “Токио 2020” олимпын циклд хуримтлуулсан туршлага дээрээ тулгуурлан цаашид өндөр зэрэглэлийн тамирчдыг спортын шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бэлтгэл сургуулилалтыг хэрхэн хангах талаар санал солилцож, хоол зүйч, сэтгэл зүйчдийн багтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах талаар авч хэлэлцлээ.

Тайлангийн хуралд САУЭШТ-ийн дарга Б.Эрдэнэваанчиг, БТСУХ-ны Бодлого,төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн С.Мөнх-Эрдэнэ, ҮШБ-ийн Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Эрдэнэтуяа нар болон САУЭШТ-ийн албадын дарга, эмч, мэргэжилтэнүүд, хоол зүйч, сэтгэл зүйч нар оролцов.

Эх сурвалж: БТСГ, Спортын анагаах ухаан, Эрдэм шинжилгээний төв

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(49.106.192.137) 2021 оны 08 сарын 19

hudalch nudnii bulain.d uhesnee suraldag yum bol Mgl chuud\n mi nee hudlaa helj hulgaa hiihe bolj uz mungun midal avsan hun odoo her oron bairgui bna gehii yu bodoj huralddag bna busdiin shagnaj bair ugchuud yagaad mungun midal avsan hun odoo her n buudal bgana be yagaad busdad bair ugchuud mungun midal avsan hooson bna

0  |  0
Top