СУРВАЛЖИЛГА: Хөвсгөл далайн "ХОРТ ХАВДАР"-ыг эмчилж эхэллээ

Б.Төрбат | Zindaa.mn
2021 оны 08 сарын 09

Дэлхийд цэвэр, тунгалагаараа гайхагдаж, гаднын болон дотоодын олон жуулчдын сэтгэлийг баясгаж, очих шалтгаан болж байдаг Хөвсгөл далай "хорт хавдар"-аар өвдөөд уджээ. Өвдөөд удаж байгааг нь мэдсэн хэр нь өнөөг хүртэл хэн ч "хорт хавдар"-ыг нь эмчлэх гэж оролдсонгүй, яарсангүй. Харин ч үл тоож ирсэн байна.

Тэгвэл Хөвсгөл далайн "хорт хавдар"-ыг эмчлэх ажлыг Монгол Улсын Засгийн газраас эхлүүлээд байна. Өнөөгийн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхдаа "хорт хавдар"-аар өвдөөд удаж байгаа Хөвсгөл далайг эмчлэх, өвчнөөс нь салгах ажлыг анх санаачилжээ. Тэрхүү ажил нь өнөөдөр хөрсөнд бууж, бүх нийтээрээ Хөвсгөл далайг эмчлэх, эдгээх их ажлыг эхлүүлээд байна.

Өөрөөр хэлбэл, Хөвсгөл далайн гүнд живсэн олон тооны машины шатахуун агуулдаг сав нь яг л "хорт хавдар" мэт тархаж хэзээ мөдгүй Хөвсгөл далайг бүхэлд нь бохирдуулах эрсдэл бий болсон гэдгийг нутгийн зон олон хэлж, албаныхан тооцоолж байна. 

Тиймдээ ч Монгол Улсын Засгийн газрын 2020 оны “Хөвсгөл далайн бохирдлыг бууруулах талаар авах арга хэмжээ”-ний тухай 193 дугаар тогтоол, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн А-74 тоот тушаалын хүрээнд өнгөрсөн долоо хоногт Хөвсгөл далайд живсэн машин техникийг илрүүлэх, татаж гаргах ажлыг зохион байгуулах төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, нуурын орчинд байгуулах судалгааны баазын байршлыг тогтоох, Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргах боломжийг судлах зорилгоор Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасангаар ахлуулсан Ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд ажиллалаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан, Монголын Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчны асуудал хариуцсан зөвлөх Ц.Пүрэвхүү болон Байгаль орчин аялал жуулчлалын яамны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбат, Усны бодлого зохицуулалтын газрын дарга Д.Мөнхбат, Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Д.Батмөнх нарын албаныхан багтсан юм.

-ЭХНИЙ ЭЭЛЖИД ХӨВСГӨЛ ДАЛАЙД 35 ЖИЛИЙН ӨМНӨ "НОЙРССОН" СҮХБААТАР ХӨЛӨГ ОНГОЦЫГ ТАТАН ГАРГАНА-

Энэхүү ажил Хөвсгөл далайд 1986 онд живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргаснаар эхлэх юм. Одоогоор хөлгийг татан гаргах бэлтгэл ажлыг хангаж, далайд живсэн хөлөг онгоцыг ямар байрлалтай байгаа зэргийг нь тогтоох судалгааны ажил ид үргэлжилж байна.

Тэртээ 35 жилийн өмнө Хөвсгөл далайд "нойрссон" Сүхбаатар хөлөг онгоцны урт нь 42 метр, өндөр нь 18 метр, ойролцоогоор 300 тонн жинтэй бөгөөд Хөвсгөл далайд 12-16 метрийн гүнд, эргээс 30 метр орчим зайтай байгаа аж.

Манай улсын хувьд ийм том хэмжээний хөлөг онгоцыг татан гарган авч байсан туршлаггүй хэдий ч Хөвсгөл далайгаа цэнгэг, тунгалагаар нь авч үлдэх, бохирдлыг нь бууруулах зорилгоор дээрх ажлыг эхлүүлээд байна. Ингэхдээ Монгол Улсын Засгийн газраас шаардлагатай хөрөнгө, санхүүг нь гаргаж, Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид гардан гүйцэтгэж байгаа юм.

Харин Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргасны дараа Хөвсгөл далайн эргээс 50 метрийн гүнд живсэн бүхий л машин, техник хэрэгслийг татан гаргах ажиллагааг эхлүүлнэ. Тооцоолж, судалснаар бол уг далайд ойролцоогоор 50 гаруй машин, техник живсэн гэж үзэж байна.

 Н.УРТНАСАН: ТӨСӨВ ХӨРӨНГӨ ШААРДСАН АМАРГҮЙ АЖИЛ БАЙХ БОЛНО

Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хөвсгөл далайн эко системийн эрсдлийг бууруулах, далайд живсэн машин техникийг татаж гаргах ажлыг олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулах, хэрэгжүүлэх чиглэлийг тусгасан байдаг. Энэ ажлын хүрээнд 2020 оны Монгол Улсын Засгийн газрын 193 дугаар тогтоол гарсан. Ингэхдээ энэ ажлыг эхлүүлэхэд шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хамтарсан Ажлын хэсэг байгуулагдсан. Нэн тэргүүнд бид 1986 онд эргийн халианд живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг гарган авах боломжийг мэргэжлийн байгууллагын түвшинд судалж, ажиллаж байна" хэмээн онцоллоо.

Түүнчлэн "Сүхбаатар хөлөг онгоцыг гарган авах ажилтай холбоотой ямар техник хэрэгсэл шаардлагатай байна вэ, олон улсын байгууллага, ялангуяа ОХУ-тай энэ чиглэлд хэрхэн яаж хамтарч ажиллах вэ, шумбагчид болон мэргэжлийн багийнханд нэн шаардлагатай байгаа техник, хувцас хэрэглэлийн тооцооллыг гаргаж, төсөвт тусгах ажлыг эхлүүлж байна. Ирэх есдүгээр сард ОХУ-ын мэргэжлийн багийнхан ирж хамтарсан ажиллагаа явуулна. Өнөөдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд Байгаль орчин, аялал жуучлалын яам, ОБЕГ-аас гадна Батлан хамгаалахын яам, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин хариуцсан зөвлөх нарын бүрэлдэхүүнтэй баг ирж ажиллаж байна. Цаашид Хөвсгөл далайд живсэн машин, техникийг гаргах ажиллагааг ямар суурь судалгаа дээр үндэслэж хийх вэ, энэхүү судалгааг хийхэд хэдий хэр хугацаанд дуусгаж, үндсэндээ судалгаа дээрээ үндэслэж татан гаргах ажиллагааг явуулах нь зүйтэй гэдэг нэгдсэн шийдэлд хүрээд байна. Энэ бол маш амаргүй ажил. Мэргэжлийн ажиллагаагаас гадна төсөв, хөрөнгө шаардсан амаргүй ажил юм" хэмээн ярьж байна.

"СҮХБААТАР ХӨЛӨГ ОНГОЦЫГ ГАРГАЖ АВАХАД ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА ГЭДЭГ НЬ ТАШАА МЭДЭЭЛЭЛ"

Зарим хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр Хөвсгөл далайд 35 жилийн өмнө живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг гаргаж авахад улсын төсвөөс хоёр тэрбум төгрөг зарцуулах гэж байна гэх мэдээлэл, яриа түгсэн билээ.

Үүнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан "Өнөөдөр хөрөнгө мөнгөтэй холбоотой зүйл нь асуудлын гол байна уу, эсвэл Монгол Улсын нийт газар нутгийн хэмжээнд байгаа цэнгэг усны 74.6 хувийг эзэлдэг Хөвсгөл далай цэвэр байх нь чухал уу гэдгийг бодох хэрэгтэй. Олон жил бид Хөвсгөл далайн бохирдлын асуудлыг ярьсан. Төсвийн зарцуулалтын эцсийн тооцоолол гараагүй байна. Тэгэхээр цахим сүлжээнд явж байгаа шиг зөвхөн Сүхбаатар хөлөг онгоцыг гарган авахад хоёр тэрбум төгрөг зарцуулна гэдэг нь ташаа мэдээлэл" гэх тайлбарыг өгч байна.

-ХӨВСГӨЛ ДАЛАЙД 1950 ОНООС ХОЙШ ЖИВСЭН 50 ГАРУЙ МАШИНЫ ШАТАХУУНЫ САВ ХЭЗЭЭ МӨДГҮЙ ЗАДАРЧ, БОХИРДОЛ ҮҮСГЭХЭД ОЙРХОН БАЙНА-

Дэлхийн цэнгэг усны 0.5 хувь, Монгол орны цэнгэг усны нөөцийн 70 хувь, гадаргын усны нөөцийн 53 хувийг агуулдаг Хөвсгөл далайн ёроолд живсэн тээврийн хэрэгслийн байршлыг нарийвчлан тогтоох судалгааны ажлыг Монгол Улсын Засгийн газраас ийнхүү албан ёсоор эхлүүлээд байна. Далайн 50 метрийн гүн нь оролцоогоор 16 давхар байшинтай тэнцэх бөгөөд тухайн тойрогт Сүхбаатар хөлөг онгоцноос гадна 50 гаруй машин техник хэрэгсэл живсэн гэх тооцоо, судалгаа бий гэдгийг дээр онцолсон.

Хамгийн гол нь Хөвсгөл далайд живсэн дээрх тооны авто машин техник хэрэгслийг гаргаж авахгүй аваас их хэмжээний шатахуун нь асгарч, Хөвсгөл далайг бүхэлд нь бохирдуулах том эрсдэл бий гэдгийг ч тодотгосон билээ.

Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян "Хөвсгөл далай бол дэлхийн цэнгэн усны 0.5 хувь, Монгол Улсын 70 гаруй хувийг агуулдаг онцлогтой. Тэртээ 1950 оноос хойш Ханх, Хатгал чиглэлийн шатахуун, бараа тээвэрлэж байсан 50 гаруй авто машин живсэн гэх тойм судалгаа байдаг юм билээ. Монгол Улсын одоогийн Ерөнхийлөгч Ерөнхий сайд байхдаа Хөвсгөл далайн эко системийг хамгаалах, машин техникийг татан гаргах ажлыг зохион байгуулах талаар санаачилж, Засгийн газраар оруулж шийдвэр гаргасан. Энэ үйл ажиллагаа нь 2021-2024 онд хэрэгжихээр ажиллаж байна" гэв.

Г.АРИУНБУЯН: ЖИВСЭН СҮХБААТАР ХӨЛӨГ, МАШИН ТЕХНИКИЙГ ГАРГАЖ АВАХ АЖИЛЛАГААНД ОХУ-ТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

Үргэлжлүүлэн "Онцгой байдлын байгууллагын хувьд эхний ээлжид 1986 онд осолдсон Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргах үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна. Анх удаа ийм үйл ажиллагааг зохион байгуулж байна. Учир нь, бидэнд татан гаргаж байсан туршлага хомс, байхгүй. Тиймээс дотоод нөөц бололцоогоо ашиглах, далайн гүнд живсэн онгоцны ерөнхий төлөв байдал, газар зүйн онцлог, хэмжээ зэргийг нь тооцоолж байна. Дараа нь татан гаргах нарийвчилсан төлөвлөгөөг гаргахаар ажиллаж байна. Дээр нь манайх туршлага бага учир ОХУ-ын Онцгой байдлын яамны Байгалийн эрэн хайх, аврах газартай хамтарсан дадлага хийх үүднээс Хөвсгөл далайд живсэн машин, техник хэрэгслийн байршлыг тогтоох, суурь судалгаа хийх Сүхбаатар онгоцыг татан гаргах ажилд дэмжлэг авах үүднээс ажиллаж байна" гэх мэдээллийг өглөө.

-ШУМБАГЧИД 12-16 МЕТРИЙН ГҮНД ШУМБАЛТ ХИЙЖ БАЙНА-

Манай улсад ОХУ-д дөрвөн төрлөөр мэргэжил эзэмшсэн 20 гаруй алба хаагч байдаг аж. Эдгээр алба хаагчдаа татан оролцуулж ажиллуулж байгаа юм. Тэд одоогийн байдлаар Хөвсгөл далайд живсэн Сүхбаатар хөлөг онгоцны байрлал, онцлогыг судалж байгаа бөгөөд өдөр бүр шумбалт хийж, түүнийгээ дүрсжүүлж байна. Харин аврагчдын хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжид анхаарах шаардлага бий гэдгийг хэлж байна.

Энэ талаар Хөвсгөл аймгийн ОБГ-ын эрэн хайх аврах салбарын усчин аврагч, ахлах ахлагч Б.Гантулга "Сүхбаатар хөлөг онгоц маань баруун бөөрөөрөө, зүүн тийшээ харсан байдалтай байна. Хоёр дахь өдрөө шумбалт хийж байна. Өчигдөр 12-13 метрийн гүнд шумбалт хийсэн. Өнөөдөр ч гэсэн 13 метрийн гүнд шумбалаа. Шумбалт хийхэд хүний биеийн онцлог их чухал, их хамаардаг. Даралт ихсэх, бие тавгүйрэх зэрэг шинж тэмдэг илэрч болно" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. 

Ямартай ч Монгол Улсын Засгийн газраас Хөвсгөл далайн эко системийг хамгаалах, бохирдлоос сэргийлэх үүднээс тус далайд живсэн Сүхбаатар хөлөг онгоц болон их хэмжээний шатахуун ачиж яваад живсэн олон тооны машин, техникийг татан гаргах ажлын хүрээнд судалгааны ажлыг эхлүүлээд байна. 

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.128) 2021 оны 10 сарын 27

Хөвсгөл нуурын ёроолд живсэн машин, техникүүдийг татан гаргах ажлыг ОХУ-ын холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа нь маш зөв. Байгаль дэлхийгээ хамгаалах нь улс, орон бүрийн хийх бас анхаарах ажил, асуудал юм.

0  |  0
Archaagvi mongol(103.229.122.14) 2021 оны 08 сарын 19

Genet uhaan orj dee

0  |  0
гана(202.179.26.218) 2021 оны 08 сарын 17

хамгийн их шатахуунтайгаас нь гаргаж эхэлсэн нь дээр байхаа

0  |  0
Tergelsaikhan(192.82.82.54) 2021 оны 08 сарын 12

Zow shiidver bn bayrlalaa

0  |  0
Osko(66.181.161.55) 2021 оны 08 сарын 12

Amjilt2 baigali delhiidee eeltei olon ajil hiij gvitsetgeerei

0  |  0
Боги(202.126.90.40) 2021 оны 08 сарын 18

Одо тэр онгоц чинь хоргуй болоод олон загас жараахайн үүр гэр н болцон бгаа шүү дэ. Харин машаанууд бдим бол гаргаад ир. Гаргхад амар биздэ

1  |  0
Зааварч(202.9.46.48) 2021 оны 08 сарын 12

Маш сайн байна Сvхбаатар хелег онгоцыг меня 50 гаруй машиныг даруй татаж гаргахгvй бол цэнгэг нуур минь бохирдоод устах аюултай маш зев ажил байна амжилт.

0  |  1
Ж(139.5.216.93) 2021 оны 08 сарын 22

Хүрэлсүх олон ажил хийсэн шүү. Ямарч байсан эх орондоо хайртай гэдэг нь харагдаад байдаг юм. Ард түмэн дэмжинээ.

1  |  1
Ухаан суу(202.126.89.49) 2021 оны 08 сарын 18

Гарчигаа хорт хавдар ч гэх шиг эргүү чинь өөрийгөө зөгнөөд байгаа юм уу зүгээр л живсэн техникуудыг гаргах боллоо гээд болоо юм бишүү

1  |  1
hj(202.126.89.198) 2021 оны 08 сарын 10

ereg dagsab shees baasaa zegtsleesei jorlon oo iin asuudlaa shiideeseei

0  |  0
Зочин(66.181.161.64) 2021 оны 08 сарын 10

Зангараг гэдэг хүнд хэлэхэд чи өөрөө шумбаад тогтоогоод өгчихөөч

0  |  0
Зочин(122.201.22.2) 2021 оны 08 сарын 10

Нэг хүн машинаа живүүлсэн этгээдүүдээс мөнгийн ав гэжээ. Хөөриий эзэд нь хамт усан дор байгаа ш дээ.Ум ма ни бад ми хум. Харин маш сайн төлөвлөж зохион байгуулж энэ ажлаа хийхгүй бол олон хүн эрсдэх аюултай. Усан дороос онгоц татаж гаргахад арай л өөр техник онгоц хэрэглэдэг юм байна лээ.

1  |  0
Jej(98.204.176.20) 2021 оны 08 сарын 12

Zavaarsiin be! Hun mashin yavuulahaa bolih herrgtei.zasmal mas malaa huulj hayval taarna

1  |  0
Иргэн(122.201.21.228) 2021 оны 08 сарын 11

Энэ мэт хорчин хүүхнүүд сайд хийгээд байхаар энэ улс ч дамдуурах нь аргагүй.

1  |  0
Zochin(202.126.88.62) 2021 оны 08 сарын 10

Saihan ajil bna mundag\n\n

1  |  0
Анхаа(103.26.194.245) 2021 оны 08 сарын 11

Далимдуулаад мөнгө л хусахгүй бол бусад нь дүүрчээ. Бордюр солиод мөнгө хусдаг нь моод шдээ

1  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2021 оны 08 сарын 09

Neg ajil hiih bolohoor baahan gytseenyyd lyivar hiih geedel dyndaas ni bas al gadaad ene ter gej dundaas ni hylgai hiihee tootsoolood.Dutuu dylimag uym hiichiheed onii etsesd bie bie shagnaadal syrtei hognyyd daa.

0  |  0
Иргэн (139.5.216.20) 2021 оны 08 сарын 09

Ёстой хамгийн сайхан мэдээ байна. Оролцож байгаа бүхний буян нь дэлгэрэг. Тэр машинаа живүүлсэн нөхдүүдээс нөхөн төлбөр авах ёстой. Заавал.

1  |  0
Зангараг(202.179.26.73) 2021 оны 08 сарын 11

Сүхбаатар баруун бөөрөөрөө зүүн тийшээ харсан юм байна.Ингэж оношилсон байна. Эргүү малнууд шумбаж чадаж байгаа юм бол дүрс бичлэг хийгээд л болох байсан. Шумбаж чадахгүй байгаа бололтой. Тэгвэл зүүн бөөрөөрөө баруун тийшээ харсан юм байна л даа. Тийм биз тэнэгүүд ээ?

1  |  2
M(192.82.69.70) 2021 оны 08 сарын 09

Ямар ч байсан хийсэн ажилтай үлдэх юм байна энэ сайд

0  |  0
Baatar(202.179.8.4) 2021 оны 08 сарын 11

Mash zow ajliig ehluuljee...\n

2  |  1
ts(202.9.41.5) 2021 оны 08 сарын 09

neg ajil garhaar l baahan darga nar davhildah jum ted jamar heregtei jum

0  |  0
Top