ЧӨЛӨӨТ БӨХ: Ц.Намуунцэцэг Японы Сүсакид ялагдлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 06

Өнөөдөр Токиогийн олимпын эмэгтэй чөлөөт бөхийн 50 кг-ийн жингийн барилдаантай. Энэ жинд манай улсаас барилдах Ц.Намуунцэцэг эхний тойрогт Японы Юүи Сүсакитай барилдахаар таарсан. 2017, 2018 оны дэлхийн аварга. 2018, 2019 оны идэрчүүдийн дэлхийн аварга. 2017 оны Азийн аварга бөх.

Манай бөх эхний үед цэвэр ялагдлаа. Хэрэв япон бөх финалд шалгарвал дагах барилдаантай. 

Манай бөхийн талд Европын 3 удаагийн аварга Стальвира Оршуш, олимпын 3 медальтай  Стадник байгаа бол нөгөө хэсэгт 2016 оны олимпын хүрэл медальт Хятадын Сун Янан, 2020 оны Европын аварга Болгарын  Миглен Селишка, 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт румын бөх  Эмилио Вук оржээ.
 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top