Хөлбөмбөг: U-23 Азийн АШТ Монголд болно

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 10

Азийн хөлбөмбөгийн холбооны Куала-Лумпур дахь төв байрт 2022 оны Азийн Цомын аварга шалгаруулах залуучуудын тэмцээний урьдчилсан шатны сугалаа явагдлаа.

Нийт 42 багийг 11 хэсэгт хуваасан. Өрнө бүст 6 хэсэг (23 баг), Дорно бүст 5 хэсэг (19 баг) орлоо.

Манай улсын хувьд "J" хэсгийн тоглолтуудыг эх нутагтаа зохион байгуулж, Тайланд, Малайз, Лаосын багуудтай тоглохоор учраа таарав. Хэсгийн тоглолтууд 10-р сарын 23-наас 31-ний хооронд болох юм. Ийнхүү манай хөлбөмбөг сонирхогчид олон сайхан тоглолтыг үзэх боломжтой боллоо.

Хасагдах шатанд 11 хэсгийн түрүү багууд болон хоёрдугаар байр эзэлсэн багуудаас шилдэг үзүүлэлттэй 4 баг шалгарна.

Азийн Цомын тэмцээн 2022 оны зургаадугаар сарын 1-19-нд Узбекистанд явагдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top