Тoкио 2020: Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 09

Токио 2020 Олимпийн наадмын сагсан бөмбөгийн 3х3 төрөлд Монгол Улс анх удаагаа Олимпийн эрх авсан билээ.

Олимпод бэлтгэх шигшээ багийг 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2019 онд эцсээр байгуулж COVID 19 хүндрэлийн зарим үед бэлтгэл тасарсан ч өөрсдийн бүх нөхцөл бололцоогоор бэлтгэл сургуулилтаа хангасаар байна.

Олимпийн наадамд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах 3х3 холбооны журам нь тухайн тамирчны бэлтгэлийн ирц, бэлтгэл бүрийн статистик үзүүлэлт, бэртэл гэмтэл, сэтгэл зүйн сорилууд, тоглолтын системын сурц, сорил тэмцээнүүдэд хэрхэн тоглосон зэрэг тоон үзүүлэлтүүд дээр тулгуурлан шигшээ багийн 6 дасгалжуулагч, холбооны удирдлагуудын саналын үндэслэн сонгон шалгаруулахаар заасан байдаг.

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо, Токио 2020 Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны хамтран гаргасан журмын дагуу нэг баг 4 үндсэн тоглогч+2 солилцооны тоглогч нийт 6 тоглогчтой байхыг заасан ба  солилцооны тоглогчдыг Олимпийн наадам эхлэхээс 1 хоногийн өмнө болох техникийн зөвлөгөөн дээр солих боломжтойгоор дүрмэндээ заасан байдаг.

Токио 2020 Олимпийн наадамд улсаа төлөөлөн очих Монголын багийн бүрэлдэхүүнд:

1. Баясгалангийн Солонго

2. Энхтайваны Чимэддолгор

3. Мөнхсайханы Цэрэнлхам

4. Онолбаатарын Хулан

5. Даваасүрэнгийн Ганзул

6. Баатарын Болор-Эрдэнэ нар багтлаа.

Манай баг 7/16-нд Токиог зорих ба Олимпийн өмнө сорил тоглолтууд хийж эцсийн байдлаар 7/23-нд үндсэн 4 тоглогчоо зарлах болно.

Залуучуудын шигшээ багийн тоглогчид Б. Ариунцэцэг, Г. Минжин нар бэртлийн улмаас өнжиж байгаа ч залуу тамирчдын хувьд Олимпийн циклийн бэлтгэлд хамрагдаж өндөр ачаалал авч ур чадвараа ахиулсан ба бэртэл гэмтэлээ сайн эмчлүүлж U23 хүртлэх насны Дэлхийн тэмцээнүүдэд өрсөлдөх болно.

Mongolian 3x3 Basketball Association

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ахмад тамирчин(103.26.195.15) 2021 оны 07 сарын 10

Эрдэнэтийн охин яагаад!! хасагдчихваа.Бас ар өврийн хаалга орчихоо юу. !! Дараагийн олимп хүлээн гэж үү? Хүнийг ид залуу насанд амжилт гаргах илүү байдаг шүү дээ.

0  |  0
ахмад тамирчин(103.26.195.15) 2021 оны 07 сарын 10

Эрдэнэтийн охин яагаад!! хасагдчихваа.Бас ар өврийн хаалга орчихоо юу. !! Дараагийн олимп хүлээн гэж үү? Хүнийг ид залуу насанд амжилт гаргах илүү байдаг шүү дээ.

0  |  0
Мм(103.229.122.231) 2021 оны 07 сарын 09

Минжин яасан бэ дандаа хөгшинн гарууд

0  |  0
minjing yagaad abvaa(192.82.75.155) 2021 оны 07 сарын 09

minjin ohin tun sain baisan ch dee. yagaad bertelee geed bnaa..

0  |  0
Top