Евро 2020: Англи Данийг ялж, финалд шалгарлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 08

Өчигдөр шөнө Лондон хотын "Уэмбли" цэнгэлдэхэд Европын АШТ-ий хагас шигшээ тоглолт болж, 64950 үзэгч үзэж сонирхлоо.

Талбайн эзэн Английн баг Данийг нэмэлт цагт 2:1 буулган авснаар финалд шалгарсан. Маш өрсөлдөөнтэй явагдсан тус тоглолтын шилдгээр Английн Стерлинг, Данийн хаалгач Шмейхель нар нэрлэгдэх нь зөв биз ээ. Стерлинг багийнхаа хоёр гоолд оролцсон, ялалтын гоолын пенальтиг авчирсан. Түүнийг худлаа унасан гэж одоо дэлхий даяар шүүмжилж байгаа ч Англи ялсан нь үнэн, финалд тоглох нь үнэн. Харин Шмейхель маш олон удаа багаа аварсан, Кейний пенальтиг ч хааж чадсан билээ.

Англичууд анх удаа Европын АШТ-ий финалд шалгарлаа. Тэднийг Италийн шигшээ баг хүлээж байна. Финалын тоглолт 11-нд Уэмблид болно.

Евро-2020

1/2 финал

Англи – Дани 2:1 (1:1, 0:0, 1:0)

Уэмбли

Гоол: 0:1 – 30 Дамсгор, 1:1 – 39, автогол Кьер, 2:1 – 104 Кейн.

Англи – Пикфорд, Стоунз, Уокер, Шоу, Магуайр, Сака (Грилиш, 69; Триппьер, 105), Райс (Хендерсон, 95), Маунт (Фоден, 95), Филлипс, Стерлинг, Кейн.

Дани – Шмейхель, Ларсен (Васс, 67), Вестергор (Винд, 105), Кьер, Мэле, Хейбьерг, Дилэйни (Йенсен, 88), Дамсгор (Поульсен, 67), Кристенсен (Андерсен, 79), Брэйтуэйт, Дольберг (Нергор, 67).

Шар хуудас: Магуайр (49), Васс (72).

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.176.238) 2021 оны 07 сарын 08

Go Italy go!

0  |  0
zochin(202.126.90.62) 2021 оны 07 сарын 08

good job

0  |  0
z(202.126.90.62) 2021 оны 07 сарын 08

good job england

0  |  0
Top