NBA: Яннис эргэн ирсэн ч Финиксийг ялж чадсангүй

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 07

Өнөөдөр өглөө НБА-гийн финалын цувралын эхний тоглолт явагдлаа. Милуоки багийн лидер Яннис гэмтлээс эргэн ирсэн ч багаа ялалтад хүргэж чадсангүй.

Крис Пол 32 оноо, 9 дамжуулалтаар Финикст эхний ялалтыг авчирлаа.

Дараагийн тоглолт 9-нд Финикс Санс багийн талбайд болно.

Финикс – Милуоки 118:105 (30:26, 27:23, 35:27, 26:29)

Phoenix Suns Arena

Финикс

Пол (32 + 9 дам), Букер (27 + 6 дам), Эйтон (22 + 19 сам), Брижес (14), Краудер (1 + 9 сам) – гараа; К. Жонсон (10), Пэйн (10), Крэйг (2), Шарич (0), Камински (0).

Милуоки

Миддлтон (29 + 7 сам), Я. Адетокумбо (20 + 17 сам), Б. Лопес (17), Холидэй (10 + 7 сам + 9 дам), Такер (7) – гараа; Коннотон (8), Форбс (6), Портис (5), Тиг (3).

Финикс цувралд 1-0 тэргүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top