ТОКИО-2020 олимпын тамирчдад мандат, хувцас хэрэглэлийг гардууллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 06

Токио хотноо 2021.07.23-08.08-ны хооронд зохион байгуулагдах зуны XXXII олимпын наадам эхлэхэд 16 хоног үлдлээ.

Олимпод Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдад албан ёсны хувцас хэрэгсэл болон оролцогчийн мандат гардуулах үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна.
 

Уг үйл ажиллагаанд   БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчиг, Монголын үндэсний олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Т.Амаржаргал, “Токио олимп” сангийн менежер Б.Өнөбаатар нар оролцож, буудлага, байт харваа, хүндийн өргөлт, хөнгөн атлетикийн баг тамирчдад  амжилт хүслээ.
 

“Токио 2020” олимпын наадамд оролцох Монголын тамирчдын спортын болон ёслолын хувцасыг  Монгол үндэсний өв уламжлал, соёл, хөгжил дэвшлийг илэрхийлсэн брэнд өнгө төрхийг Үндэсний мэргэжлийн загвар зохиогчдоор тодорхойлуулах зорилгоор 2019 онд загварын уралдаан зарлаж, сонгон шалгаруулалт хийсэн. Нийт 10 загвар зохион бүтээгч загвараа ирүүлсэнээс “Мишээл-Амазонка” ХХК шалгарч, урласан юм.
 

Энэ удаагийн олимпод манай баг тамирчид спортын  10 төрөлд буюу шинээр 3х3 сагсан бөмбөг, ширээний теннис, жүдо багийн төрөлд эрхээ авч өнөөдрийн байдлаар нийт 44 тамирчин оролцохоор болоод байна.
 


Эх сурвалж: БТСУХ

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Acuult(64.119.24.113) 2021 оны 07 сарын 07

Оршуулгын өнгө оруулчихдаг нь яаж байгаан?

0  |  0
Зочин(202.126.90.9) 2021 оны 07 сарын 06

Цагаан хослол гоё боловч заавал яагаад гашуудлын хар улаан өнгийн тууз оёчихвоо. Ямар новш нь ийм хөгийн дизайн гаргаад, ямар новшнууд нь баталдаг бнаа. Явахаас нь өмнө хар улаан туузан оёдлыг нь хайчилж хая, ядахдаа монголын далбааныхаа өнгийг оруулчих. Манайхан дандаа ийм хөгийн шийдвэр гаргаж байх юмаа. Ийм хувцастай явсанаас үндэснийхээ дээлийг өмссөн нь дээр шүү.

0  |  0
Зочин(192.82.87.38) 2021 оны 07 сарын 06

Хойт Солонгос шиг

0  |  1
Top