Токио 2020: Сагсан бөмбөгийн тэмцээнд оролцох багууд тодорлоо

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 05

Канадад болсон олимпын эрхийн тэмцээнд Чехийн эрэгтэйчүүдийн шигшээ баг Грекийг 97:72 ялснаар Токиогийн олимпын сүүлчийн эрхийг авлаа. Өмнө нь өндөрлөсөн эрхийн тэмцээнээс Итали, Словен, Германы баг эрхийн тэмцээнээс эрхээ аваад байсан бөгөөд ийнхүү Токиод тоглох 12 баг бүрдлээ.

Испани, Аргентин, Франц, Австрали, АНУ, Нигер, Ираны баг 2019 оны Дэлхийн Цомын тэмцээнээс эрхээ авсан бол Японы шигшээ зохион байгуулагч тул оролцох болсон. Токиогийн олимпод 12 баг гурван хэсэгт хуваагдана.

Хэсэг тус бүрийн шилдэг 2 баг, гуравдугаар байр эзэлсэн багуудаас илүү үзүүлэлттэй хоёр баг хасагдах шатанд шалгарах юм.

А хэсэг - Иран, Франц, АНУ, Чех

B хэсэг - Австрали, Герман, Итали, Нигер

C хэсэг - Аргентин, Япон, Испани, Словени багтжээ.

Эмэгтэйчүүдийн тэмцээнд Австрали, Бельги, Испани, Канад, Хятад, Нигер, Пуэрто-Рико, Серби, АНУ, Франц, БНСУ, Японы баг оролцоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top