Хуреш бөхчүүд нэгнийгээ хутгалжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 28

Казахстаны Цагдаагийн газраас үндэсний хуреш бөхчүүдийн оролцсон танхайн нэгэн хэргийг мөрдөн шалгаж байна.

Энэ сарын 15-нд Казахстаны нийслэл Астана хотод эхэлсэн “Қазақша күрес” тэмцээнд оролцохоор Актобагаас бөхчүүд иржээ. Тэмцээн дууссан 20-ний өдөр тэд байрлаж байсан зочид буудалдаа хоорондоо зодолдсон байна. Зодооны үеэр 21 настай хуреш бөх нэгийгээ цээжинд нь хутгалаад гарч зугтаажээ. Хохирогчийг эмнэлэгт хүргэж, хэрэгтнийг баривчлан, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Мөн тэмцээнийг зохион байгуулагчдыг хариуцлага алдсан хэргээр торгохоор болжээ.  

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.229.121.16) 2021 оны 06 сарын 28

Хаа газрын бөхчингүүд адилхан нийгмийн шаарнууд байх юм даа, манайд бол бүр арай хэтэрхий

0  |  0
балайтаад байгаарай(192.82.78.109) 2021 оны 06 сарын 28

хаа байсан казакстаны дотоод мэдээ бидэнд ямар хамаа байнаа, ийм юм оруулж байдаг сэтгүүлч, редактор 2 таарч дээ.\n

0  |  0
Zindaa zailsan site (103.57.92.64) 2021 оны 06 сарын 28

хэнд хэрэгтэй мэдээ юм юу ойлгосонгүй Сугар-Эрдэнэ п минь ээ

0  |  0
ГАРЧИГ(192.82.82.192) 2021 оны 06 сарын 28

Гарчигаа зөв өгөөч ээ 0%

1  |  0
Top