NBA: Кавайгүй Клипперс ялагдсаар л

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 27

Өнөөдөр өглөө НБА-гийн Өрнө бүсийн финалын цувралын 4 дэх тоглолт Лос-Анжелест явагдлаа.

Финикс баг Клипперсийг талбай дээр нь 84:80 буулган авч, цувралд 3-1 тэргүүлж байна. Клипперс багийн лидер Кавай Ленард гэмтлийн улмаас мөн л талбайд гарсангүй. Энэ сарын 29-нд Финикст болох тав дахь тоглолтод ч тэр оролцохгүй болжээ.

НБА

Плей-офф

Клипперс – Финикс 80:84 (20:29, 16:21, 30:19, 14:15)

Staples Center

Клипперс

Жорж (23 + 16 сам + 6 дам), Жексон (20), Зубац (13 + 14 сам), М-с Моррис (4), Беверли (2) – гараа; Мэнн (12), Батюм (3), Кеннард (2), Казинс (1).

Финикс

Букер (25), Эйтон (19 + 22 сам + 4 блок-шот), Пол (18 + 7 дам), Брижес (6 + 13 сам), Краудер (3 + 7 сам) – гараа; К. Жонсон (5), Пэйн (5), Шарич (3), Надер (0), Крэйг (0).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top