Абдулрашид Садулаев финалд барилдсангүй

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 27

ОХУ-ын Каспийскт Али Алиевийн нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээн явагдаж байна.

Үзэгчдийн хамгийн их сонирхол татаж байсан брилдаан болсонгүй. 97 кг-ийн жингийн финалд шалгарсан олимпийн аварга Абдулрашид Садулаев барилдсангүй. Албан ёсоор эмчийн дүгнэлтээр барилдах аргагүй боллоо гэж зарласан байна. Түүнтэй барилдах байсан Узбекистаны Магомед Ибрагимов алтан медаль хүртлээ.

Гэхдээ Садулаев энэ тэмцээнд гэмтсэн биш саяхан гэмтлээс эргэн ирээд байгаа тул дасгалжуулагч нар түүнийг эрсдэлд оруулахгүйгээр шийджээ. Орос танк өчигдөр 4 ялсан билээ.  

Али Алиевийн нэрэмжит тэмцээний дүн

Эхний өдөр

57 кг. 1. Рамиз Гамзатов. 2. Жабраил Гаирбеков. 3. Муса Мехтиханов, Тамир Гармаев (бүгд ОХУ).

65 кг. 1. Абдулмажид Кудиев. 2. Рамазан Ферзалиев. 3. Ибрагим Абдурахманов, Артур Бадтиев (бүгд ОХУ).

74 кг. 1. Никита Сучков. 2. Сайпулла Алиболатов. 3. Магомед Курбаналиев, Дарсам Джапаров (бүгд ОХУ).

86 кг. 1. Жабраил Шапиев (Узбекистан). 2. Магомедшариф Биякаев. 3. Владислав Валиев, Хабиб Гажиев (бүгд ОХУ).

97 кг. 1. Магомед Ибрагимов (Узбекистан). 2. Абдулрашид Садулаев (ОХУ). 3. Голейдж Моджтаба (Иран), Хох Хугаев (ОХУ).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top