Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар Я.Содбаатарыг томиллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 25

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр зарлиг гарган Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижирийг чөлөөлж, Я.Содбаатарыг томилов.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Я.СОДБААТАРЫН НАМТАР:

Янгуг овогтой Содбаатар 1974 онд төрсөн. Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр арван жилийн дунд сургуулийг дүүргэж, ШУА-ийн харьяа Технологийн дээд сургууль /одоогийн Улаанбаатар Их Сургууль/-ийг физикч-инженер мэргэжлээр, Удирдлагын академийг удирдахуйн ухааны магистрантур, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн докторантурыг тус тус дүүргэсэн. Физикч-инженер мэргэжилтэй, түүхийн ухааны доктор. ШУА-ийн Бага чуулганы гишүүнээр 2016-2020 сонгогдон ажилласан бөгөөд одоо ШУА-ийн тэргүүлэгч гишүүнээр ажиллаж байна.

  • 1997-1999 онд ШУА-ийн харьяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан,
  • 1999-2005 онд Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга,
  • 2005-2008 онд Үйлдвэр худалдааны яамны дэд сайд,
  • 2009-2011 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, дэд дарга, Улсын ерөнхий байцаагч,
  • 2011-2012 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга,
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга,
  • 2018-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд,
  • 2020-2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар тус тус ажилласан.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сүрэн(202.9.40.59) 2021 оны 06 сарын 27

Намтарыг нь уншаад үзлээ тун давгүй томилгоо харагдаж байна.

0  |  0
Улсаа(202.55.188.106) 2021 оны 06 сарын 25

Содбаатар бол тамгын газрын даргад томилж болох хамгийн оновчтой хүн гэж харж байна. Ажлаа алзахгүй хийгээд явах чадвар чамд байгаа шүү. Ажилд нь амжилт.\n

0  |  0
Зочин1(202.126.89.239) 2021 оны 06 сарын 25

Монголчууд минь аливаа зүйлийг өөдрөгөөр хүлээж ав, Шинээр томилогдсон хүмүүс туршлагатай, сайн удирдагчид байна. Аливаа зүйлийг харлуулах гэж бүү яар. Үр дүнг нь хүлээ. Тэвчээртэй байж сур, бусдыг дагаж худлаа хийрхээд баймааргүй байна.

0  |  0
Зочин 123(192.82.70.216) 2021 оны 06 сарын 25

Зөв томилгоо болжээ. Ажлын амжилт ерөөе!

0  |  0
Uranaa(66.181.161.127) 2021 оны 06 сарын 25

Yr ni zuv huniig zuv alband ni tomilj baij uls maani hugjih baih gej boddog. Yun zuv tomilgoo sanagdaj baina. Ajild amjilt husey.

0  |  0
Зочин(202.126.90.79) 2021 оны 06 сарын 25

Я. Содбаатар төрийн ажлын дадлага туршлагатай . Ерөнхийлөгчийн ТГ-ын даргыг өлхөн хийнээ. Амжилт хүсье

0  |  0
Zochin123 (202.126.89.167) 2021 оны 06 сарын 25

zuv hunee tomilson bn Sain manager manlailagch hun ene tom ajliig sn hiine gej bodoj bn

0  |  0
zochin k(139.5.216.10) 2021 оны 06 сарын 25

khuugduj khanadaggui mal yumaa

0  |  1
Top