Тэрүнофүжи: Ёкозүна болох боломж нүдний өмнө, ойрхон ирлээ  

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 24

Ирэх сарын 4-нд эхлэх мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёд манай бөх Тэрүнофүжи ёкозүна цолны болзол сонсоод байгаа билээ. Тэрээр өнгөрсөн Зуны тэмцээнд 12 даваагаар түрүүлсэн.

Тэрүнофүжи Спортс сонины сэтгүүлчид онлайн ярилцлага өгчээ.
 

 -Нагоя башёгийн банцүкэ гарсан. Танд юу бодогдож байна?

-Чухал тэмцээн ойртож байна даа гэж бодож байна. Гэхдээ миний хувьд нэг их өөрчлөгдсөн зүйл алга. Бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй.

-Амжилттай барилдвал ёкозүна болно шүү дээ.

-Боломж яг л нүдний өмнө хүрээд ирлээ. Бэлтгэлээ сайн хийгээд хамаг чадлаараа хичээн зүтгэж, энэ боломжийг чулуу болгох хүсэлтэй байна.

-Ёкозүна гэдэг таны хувьд?

-Сүмо бөх болгоны авахыг хүсдэг цол. Ёкозүна цол хүртэж байж л ёкозүнаг ойлгоно гэсэн үг ч бий. Авахыг хүсэж байгаа цол минь. Залуу бөхчүүд сэкитори болохоороо амьдрал нь өөрчлөгддөг. Дээд зиндаанд дэвшсэний дараа комүсүби, озэки болохоор өөрчлөгддөг зүйл ч олон бий. Харин ёкозүна бол өөрөө болж үзээгүй хүн ойлгохгүй тийм цол юм.

-Өнгөрсөн башёд та озэки цолтой барилдаж, түрүүлсэн.

-Озэки цолтой байхдаа түрүүлж байгаагүй болохоор их туршлага болж өгсөн тэмцээн байлаа. Дараалан түрүүлэх ямар хэцүү байдгийг ухаарлаа. Бэлтгэлээ сайн хийхэд үр дүн өөрөө хүрч ирдэг.

-Биеийн байдал хэр байна?

-Зүгээр, сайн байгаа. Байнга хийдэг бэлтгэлээ хийж, Нагоя башёг угтана даа.

-Ояката багш ямар нэг зөвлөгөө өгсөн үү?

-Багш энэ боломжийг ашиглаарай, сайн бэлтгэл хий гэж зөвлөсөн. Бэлтгэл сайн хийсний ач тэмцээн дээр гардаг. Илүү дутуу юм бодолгүй, бэлтгэлээ л сайн хийнэ. Одоо бол ямар нэг сандарсан, эмээсэн, сэтгэл хөдлөсөн юм алга.

-Ёкозүна Хакүхо Нагояд барилдана.

-Өөрийгөө яая гэж байж, аваргын талаар юу хэлэх вэ. Өдөр өдрийнхөө барилдаанд анхаарч, 15 хоног сайн барилдах нь миний зорилго.

-Цар тахлын улмаас өнгөрсөн жил Нагояд башё явагдаагүй.

-Орон нутгийн башё хоёр жил явагдсангүй. Холбооноос аюулгүй байдлыг ханган, бөхчүүдэд барилдах боломж гаргаж өглөө. Би ч гэсэн хичээх болно.

-Ирэх тэмцээний зорилго?

-Ёкозүна цолны болзол сонссон ч ер нь бол өөрийнхөөрөө л барилдаж, хамгийн сүүлийн өдөр баяртай байхыг хичээх болно. Тэмцээний сүүлийн өдөр бүх хүч чадлаа шавхсан байхаар тооцоолон барилдах юм. Дэвжээнийхэн минь бэлтгэл хийх бүх нөхцлийг хангаж байгаа. Миний хувьд барилдах л үлдсэн.

-Ёкозүна болохын тулд юу хийх хэрэгтэй вэ?

-Ийм юм хийх хэрэгтэй гэх зэрэг гүн гүнзгий юм огт бодоогүй байгаа. Өөрийнхөө чадах бүхнийг хийгээд эцэст нь амжилт ирвэл сайн байна. Чадахгүй бол би ёкозүна болох гавьяагүй л гэсэн үг.

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэнэбаатар(202.179.25.118) 2021 оны 07 сарын 04

Сайн барилдаарай.барилдаан болгоныг чинь чин сэтгэлээсээ өөрөө барилдаж байгаа юм шиг догдолж шимтэн үздэг шүү.аврага болно шүү.амжилт.

0  |  0
Лө оо бд(103.26.194.89) 2021 оны 06 сарын 28

Хэт хичээгээд бэлтгэл нь цөмөрчихгүй бол ч...

0  |  0
зочин(202.9.46.216) 2021 оны 06 сарын 27

бэлтгэлээ сайн хийж амжилт гаргаарай. Санаж явбал бүтдэг гэдэг үг бий шүү.

0  |  0
Даваацогт(66.181.161.91) 2021 оны 06 сарын 26

Амжилт хүсье. Барилдаан бүрийг чинь харж залбирч суудаг шүү.

0  |  0
Д Амгаланбаатар(66.181.161.16) 2021 оны 06 сарын 26

Амжилт хүсье, ЁКОЗҮНА байх бүхэн бүрдсэн ХҮҮ шүү.ЧИ ЧАДНА

0  |  0
Монгол ёокозуна(202.55.184.253) 2021 оны 06 сарын 25

Хичээгээрэй. Амжилт Ган-Эрдэнэ минь.

0  |  0
Зочин (202.131.247.246) 2021 оны 06 сарын 25

15-0 сайхан түрүүлээд л Эхрхэм Цолыг аваарай

3  |  0
Иргэн:(66.181.184.45) 2021 оны 06 сарын 25

Болж өгвөл ёкузана болно гэдэг бодлыг авч хаяад бэлтгэлээ сайн базаагаад өдөр өдрийн барилдаанаа нягт хийгүй барилдвал аяндаа бүтнээ. Хичээгээрэй.

5  |  0
Yo(58.96.44.228) 2021 оны 06 сарын 25

Сайн барилдахад л бүх юм өөрөө бүтнэ. Илүү дутуу юм бодоод хэрэггүй. Ёкозүна болно гэж бодоод ч хэрэггүй.

2  |  0
Монгол(202.126.89.23) 2021 оны 06 сарын 25

Амжилт урагшаа Ганаа.

1  |  0
Буриад(90.129.211.239) 2021 оны 06 сарын 25

Амжилт хүсье. Чи чаднаа.

2  |  0
Эрдэнэ(103.229.123.199) 2021 оны 06 сарын 25

амжилт мундаг хүн

2  |  0
зочин(192.82.71.97) 2021 оны 06 сарын 25

Амжилт.

2  |  1
zochin(49.97.96.190) 2021 оны 06 сарын 25

amjilt

2  |  0
зочин(202.126.90.91) 2021 оны 06 сарын 25

амжилт.

3  |  0
Dr. Adity(102.89.2.160) 2021 оны 06 сарын 24

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!\n\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\n\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг \n\nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? \n\nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM \n\nхаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл \n\nманай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.\n\nимэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\n\nYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) \n\n\n\n

0  |  0
zochin(202.126.88.48) 2021 оны 06 сарын 25

amjilt \n

3  |  0
zochin(202.126.88.48) 2021 оны 06 сарын 25

amjilt \n

4  |  0
durgui(103.212.119.34) 2021 оны 06 сарын 27

buzar amitan nugel chini neg l udur nudeer chini goojinoo

1  |  9
Зочин.(66.181.187.88) 2021 оны 06 сарын 25

Амжилт.Чадна аа.

4  |  0
Top