Сүмочид вакцины анхны тунгаа хийлгэлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 24

Японы сүмо бөхийн холбооноос ирэх сарын 4-нд Нагояд эхлэх тэмцээндээ бэлтгэж байна. Юуны өмнө ояката, бөх, үсчин, засуул гэсэн бүх ажилтнаа шинжилгээнд хамруулсан. Бүх хүний хариу сөрөг гарчээ.

Өчигдрөөс эхлэн бөхчүүдээ вакцинд хамруулж эхэллээ. Пфайзер вакцины анхны тунгаа тариулсан бөхчүүд өнөөдрөөс эхлэн Нагоя хотод очно.

Хоёр дахь тунг Нагоя башё дууссаны дараа хийх гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top