МХБХ-ны шилжилт хөдөлгөөний цонх нээгдлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 23

ОУХБХ-нд бүртгэгдсэн хугацааны дагуу ТЗБЖ-ын 5 дугаар заалтын хүрээнд нийт 14 хоногийн хугацаатайгаар ТОГЛОГЧДЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ЦОНХ НЭЭГДЛЭЭ. Энэ сарын 22-ны өдрөөс 7 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН чөлөөтэй хийгдэх боломжтой.

Тоглогчдын Статус Шилжилт Хөдөлгөөний Журмын дагуу тоглогчдыг клубээс клубын хооронд шилжүүлэхдээ FIFA TMS системд бүртгүүлэх бөгөөд, өөрийн клубтээ нэгтгэж буй тоглогчдыг МХБХ-ны Тэмцээн Зохион Байгуулах Хэлтэст мэдэгдэж баталгаажуулах ёстой.

Үүнтэй холбоотойгоор МХБХ-ноос дараах дүрэм, журмын танилцуулга сургалтыг зохион байгуулах гэж байна.

Үүнд:

1. МХБХ-ны Тэмцээн зохион байгуулах журам,

2. МХБХ-ны Тоглогчийн статус ба шилжилт хөдөлгөөний журам,

3. Тоглогчийг шигшээ багт дуудах, чөлөөлөх үйл ажиллагааны журам.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top