“АТЛЕТИК 220” өнөөдөр AFC CUP-ын тоглолттой

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 23

2020 оны Үндэсний дээд лигийн аварга “Атлетик 220” клуб удтал хүлээсэн “AFC Cup”-ын тоглолтоо хийхээр ХонКонг руу нислээ.

Дээд лигийн аваргууд “J” хэсэгт ХонКонгийн “Естерн Лон Лионс”, “Лий Ман”8 Тайванийн “Тайнан Сити” клубүүдтэй тоглохоор учраа таараад байгаа.

Эхний тоглолтоо 6-р сарын 23-нд “Тайнан Сити”-тэй хийх бол мөн сарын 26-нд “Естерн Лон Лионс”, 29-нд “Лий Ман” клубүүдтэй тус тус хүч үзнэ.

“Атлетик 220” клубийн Азийн Хөл бөмбөгийн Холбооны цомын тоглолтуудыг UniLive88 сувгаар шууд хүлээн авч үзэх боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top