Монголын баг 2026 оны ДАШТ-ий хэсгийн шатанд тоглоно

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 16

2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны “F” хэсгийн тоглолтууд өчигдөр өндөрлөлөө. Японы баг Киргизийг 5:1, Тажикстан Мьянмарыг 4:0 ялсан юм.

Мьянмарын баг гоолгүй ялагдсанаар Монголын шигшээ баг F хэсгийг дөрөвдүгээр байр эзэлсэн амжилтаар дуусгалаа.

ДАШТ-ий хоёр дахь урьдчилсан шатанд анх удаа орж түүх бүтээсэн залуус маань энэ амжилтаа бататгаж хэсгийнхаа 4-р байрт орсноор дараагийн ДАШТ-ий урьдчилсан шатны хэсэгт шууд оролцох эрхтэй болж байна.

Мөн Азийн АШТ-ий гурав дахь урьдчилсан шатны эрхийн төлөө “Плэй офф”-ын хоёр тоглолт хийлгүйгээр дараагийн шатанд тоглох эрх бүрдэж байна. Удахгүй найман хэсгийн дөрөвдүгээр байрт орсон багуудыг эрэмбэлж Азийн АШТ-ий гурав дахь урьдчилсан шатанд ямар улсын багууд тоглох нь тодорхой болно.

Монголын хөлбөмбөгийн холбоо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top