АН-ынхан алдаагаа ЭРХ БАРИГЧДААС хайж байна

Б.Төрбат | Zindaa.mn
2021 оны 06 сарын 14

Засгийн эрхийг барьж, төрийн хувь заяаг зурж байгаа эрх баригч МАН-ыг шат, шатны сонгуульд ялалт байгуулахад сөрөг хүчин болох АН-ынхан өөрсдөө ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байдаг.

Тэдний нам доторх хагарал, фракци хоорондын тэмцэл нь ялагдлын гол шалтгаан болсон гэдгийг АН-ынхан өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг.

Тэгвэл найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ынхан С.Эрдэнийг илгээсэн ч нийт сонгогчдын ердөө 5.99 хувийн саналыг л авлаа. Энэ нь сөрөг намын гишүүнчлэлтэй 200 гаруй мянган иргэний тал ч хүрэхгүй хувь юм.

Намынхаа батлахыг өвөртөлсөн гишүүд, дэмжигчдийнхээ саналыг бүрэн авах чадамжгүй болтлоо доройтсон АН-ынхан алдаагаа эрх баригч намаас хайж байна.

Учир нь, тус намын дэд даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа нар өнөөдөр /2021.06.14/ намынхаа дотоод асуудлаар мэдээлэл хийсэн билээ.

Тэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшин өрсөлдсөн С.Эрдэнийг хамгийн бага санал авсанд харамсал илэрхийлснээс гадна "хоёр толгой"-той намаа нэг дарга, нэг тамгатай болгохын тулд 100 мянган гишүүд, дэмжигчийнхээ гарын үсгийг цуглуулахаа мэдэгдэв.

Хамгийн гол нь, Б.Пүрэвдорж болон Х.Тэмүүжин, З.Нарантуяа нар нам нь Ерөнхийлөгчийн сонгуульд гишүүд, дэмжигчдийнхээ саналыг бүрэн авч чадаагүй гол шалтгааныг намынхаа дотоод хагарал, хоёр хуваагдал гэж тайлбарлалаа. Харин нам нь хоёр хуваагдсан шалтаг, шалтгааныг эрх баригч намд "чихэж", намынх нь дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохгүй, хүндэтгэлтэй хандахыг хүслээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(150.129.143.6) 2021 оны 06 сарын 14

АН- аас хүний мөс, хүн чанар гэдэг юмны үнэр үнэртэхгүй байсаар 30 гаруй жил болов. Бүх буруугаа МАН, монголд хэзээ ч байгаагүй коммунизм, ходоодоороо МАН-д саналаа өгчихдөг ард түмэн гээд мангартаж өгнө дөө. Өөрсдийгөө бол ямар ч өө сэвгүй, ямар ч алдаа гаргадаггүй гэж мэтгэнэ. Энэ бусармаг байдлыг чинь дотор нь байгаа намын гишүүд нь хүртэл жигшээд байхад сонгогчид мэдээж ш дээ. Шударга шулуун биш, өөдгүй зан л даа. Хүн яаж дуртай байхав!

0  |  0
Top